solongonews
Хятадын амжилт бүтээл дэлхийн анхаарлыг татна
2017-10-17 22:17
Хятадын амжилт бүтээл дэлхийн анхаарлыг татна.

- Үндсэн шатнаас ирсэн мэдээлэл

Таван жилийн өмнө нэгэн Англи хүн газрын холыг хамааралгүй Үхан хотод ирж, Хятад улсын биологийн аж үйлдвэрт биологийн шинжлэх ухааны компани байгуулан, Английн биологийн эм эмнэлгийг оруулж, арилжаа худалдааны үйл ажиллагаа явуулах, ялангуяа дорно дахины хөгжлийн гайхамшгийг харуулсан юм.

“Хятад улстай харилцаа тогтоосон таван жил энэ улсын ололт амжилтын цаг үе болно” гээд ХКН-ын XIX их хурал зохион байгуулагдаж гэж буй энэ үед Хятад улс нь дэлхий дахины анхаарлыг татсан төвлөрлийн цэг болжээ. Одоо Хятад улс дэлхийн төвд гарахын зэрэгцээ том хариуцлага хүлээх цаг үе ирсэн гэж бодож байна гэлээ.

Хятад улс сүүлийн үед маш хурдтай хөгжиж байгаа нь гаднынхны анхаарлыг татжээ. Албаны талаас бүртгэсэн тоо баримтаар 2016 онд Хятадын хуурай газар ажилласан хүний тоо 900 мянгыг давсан байна.

“Хятадын хөгжил маш хурдтай байна. Ойрх Дорнод бол таван жилийн хугаацаанд зөвхөн нэг зурвас зам засаж чаддаг. Гэтэл энд бол харин нэг хотыг босогчихно” гэж Пүжяний Шишид 14 жил аралжаа худалдаа хийсэн Ма Ван магтаж байлаа. Ма Ваны аралжааны компанитай танилцахад саруулхан үзэсгэлэнгийн танхимд хувцас, тоглоом зэрэг бараа таваар нүд дүүрч, Пүжянь зэрэг газрын үйлдвэрийн үйлдвэрлэсэн бараа таваар нь Ма Ваны компаниар дамжиж Ойрхи Дорнодын бүх улсад борлуулагдаж байгаа юм.

Ма Ван хэлэхдээ, Пүжань бол эртний торгоны замын эхлэл цэг, түүхэн дээр ч маш олон Арабчууд ирж аралжаа хийдэг гэдэг. Одоо Хятадын маш олон аж ахуй эндээс дэлхий тийш алхах гарц болж байна. Дараагийн алхамд “Нэг бүс нэг зам”-ын хүчийг ашиглан, Африкийн зах зээлийг өргөтгөхөөр ажиллаж байна гэлээ.

Японы мэргэжилтнүүдийн хувьд, Хятад улс Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд анхаарлаа тавьж байна. Энэ нь сайн хэрэг юм. “Хятадын роботын зах зээл боломжоор дүүрэн байдаг. Хятад 2025 оноор зорилтоо болгож, ухаалаг үйлдвэрлэлийг гол чиглэл болгон үйлдвэрлэлийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх,  бичил- нано роботуудыг илүү ихээр хүлээн зөвшөөрч, ашиглах болно”.

Шэньжэнь хотод олон жил ажилсан Израиль залуу Ланлуны хувьд өнгөрсөн таван жилийн хугацаанд сэтгэлд нь хамгийн ихээр үлдсэн зүйл гэвэл өндөр хурдны төмөр зам, онлайн дэлгүүр, гар утсаар төлбөр төлөх, дугуйг хуваалцах зэрэг “Хятадын шинэ дөрвөн бүтээл” байжээ. Мөн Хятад улсын шинэлэг сэтгэлгээ хүний нүдийг нээж Хятадын ирээдүй илүү хүчирхэг болох болно гэв.      

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл