solongonews
20-ийн бүлгийн эрүүл мэндийн сайд нарын хурлаар “Ромын хэлэлцээр” баталжээ
2021-09-07 11:15
20-ийн бүлгийн эрүүл мэндийн сайд нарын хурлаар “Ромын хэлэлцээр” баталжээ.

Орон нутгийн цагаар 09-р сарын 06-ны үдээс хойш Италийн Ром хотноо болсон 20-ийн бүлгийн эрүүл мэндийн сайд нарын хурал өндөрлөсөн бол хурлаар хамтарсан мэдэгдэл буюу “Ромын хэлэлцээр”-ийг баталж, эмчилгээний системийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, олон талт хамтын ажиллагаанд түшиглэн цар тахлыг эртхэн дарах бөгөөд вакцины шударга хуваарилалтыг баталгаажуулна гэдэгт санал нэгджээ.

20-ийн бүлгийн ээлжит дарга орон болох Италийн эрүүл мэндийн сайд Роберто Сперанза мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр "Энэ удаагийн хурлаар “Ромын хэлэлцээр”-ийг баталж байгаа нь улс орнуудын эмчилгээний системд хийх хөрөнгө оруулалтыг нь нэмэгдүүлж, нийт хүн ардад хүртээмжтэй байхыг батлахын төлөө юм. Цар тахлын үеэр улс орнуудын эмчилгээний систем бүгд л маш хүнд хэцүү сорилтод тулгарсан бөгөөд адилхан асуудлууд нүүрлэсэн юм. Энэхүү хэлэлцээрт маш тодорхой зүйлүүдийг дурдсан бөгөөд бид хамтдаа тэгш хүртээмжтэй эмчилгээний системийг хамгаалах шаардлагатай юм. Өвчтөнийг хөрөнгө мөнгө, газар нутаг, арьс өнгө, гарал угсаа зэргээр нь ялгалгүйгээр эмчлэх ёстой" гэжээ.

Хамтарсан мэдэгдэлд заахдаа "КОВИД-19 цар тахлыг дарж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг сэргээж, эрсдэлийг улам сайн сэргийлж, дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн онц байдлыг зохицуулах чадамжийг дээшлүүлэхийн тулд талууд олон талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, иргэдийн эрүүл мэнд болон эдийн засаг, нийгмийн тогтвортой сэргэлтийг батлахыг тэргүүлэх байранд тавина. Мөн “Эрүүл мэндийн нэгдмэл цогц” зарчим бүхий эрүүл мэндийн системийг байгуулна. Олон талт механизмын хүрээн дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаар олон нийтийн эрүүл мэндийн онц байдлыг зохицуулна. Дэлхийн хэмжээнд вакцин, эм бэлдмэл, эмчилгээний шударга хуваарилалтыг баталгаажуулна" гэжээ.

Роберто Сперанза: “КОВАКС хөтөлбөр”-өөр дамжин хамгийн эмзэг буурай улс орнуудыг вакцинаар хангана гэдгээ 20-ийн бүлгийн орнууд амласан. Түүнчлэн улам олон улс орон вакцин үйлдвэрлэхийг ахиулна гэдгээ ч тодорхой дурдсан гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл