
Хятад улс хэдэн жил дараалан дэлхийн аж үйлдвэрийн роботын хамгийн том зах зээл болсоор ирсэн ба Хятадын үйлдвэрлэсэн роботын хэмжээ хурдтай хөгжиж, үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсээр байна. Сүүлийн жилүүдэд Хятад улсад ухаалаг хүргэлтийн робот, ус хүргэгч робот, робот машины зогсоол, бензин түгээгч робот, зураач робот зэргийг ашиглаж эхэлсэн байна.
Ухаалаг хүргэлтийн робот нь хүмүүст хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, тус робот бие даан аялж саадаас зайлсхийн харилцагчдад илгээмжийг нь түргэн шуурхай хүргэж чаддаг байна. Энэхүү хүргэлтийн робот нэг удаад хамгийн ихдээ 30 ширхэг илгээмж тээвэрлэн хүргэх чадалтай.
Илгээмжийг робот хүргэхээр хөдлөхөд харилцагч илгээмжээ авах цаг, газрыг тодорхойлсон мессежийг хүлээн авах болно. Хэрэв харилцагч илгээмжийг хүлээн авч чадахгүйд хүрвэл АПП-аар дамжуулан хүргэх цагаа тохируулж, роботоор дахин хүргүүлэх боломжтой.
