Louis Vuitton”-ийг эзэмшигч LVMH корпорацийн сүрчигний үйлдвэрүүд гар ариутгагч үйлдвэрлэлээ
2020-05-08 10:10
Louis Vuitton”-ийг эзэмшигч LVMH корпорацийн сүрчигний үйлдвэрүүд гар ариутгагч үйлдвэрлэлээ
Christian Dior, Louis Vuitton, Givenchy, Guerlain, Hennessy зэрэг дэлхийд тэргүүлэгч тансаг зэрэглэлийн брэндүүдийг эзэмшдэг LVMH корпораци Франц даяар гар ариутгагч бодисны хомсдол үүссэнтэй холбоотойгоор улсдаа тусламжийн гараа сунгаж, гар ариутгагч үйлдвэрлэж эхэлсэн байна. Мөн тэд гар ариутгагч гелийг эмнэлгийн ажилтнуудад үнэгүй тараах юм байна.


Дэлхий даяар олон мянган хүнд халдварлаад байгаа вирусын тархалтыг бууруулахын тулд тус улс зоогийн газар, кафе болон зарим дэлгүүрийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм. Тансаг зэрэглэлийн брэндүүдийн гар ариутгагчын сав, баглаа боодол нь илүү гоёмсог, загварлаг харагдаж байгаа биз?

Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : new.qq.com
Дэлгэрэнгүй үзэх
