Алшаа зүүн хошууны Ингэн сумд байрлаж байгаа Таван-алт компани нь 2016 онд бүртгүүлж, Таван-алтын улаан циномориумаар материал болгон элсэн гаралтыг боловсруулан борлуулж байгаа компани юм.

Таван-алт нь Ингэн сумаас 110 км зайтай газар байрладаг. 5300 га нутагтай бөгөөд нэг жил 50-60 тонн улаан циномориумын гаралттай элбэг баялаг, онгон нутаг юм. Таван-алт компани 2013 оноос эхлэн нутгийн малчидтай хоршиж 1,628,200 юаний хөрөнгө оруулан, улаан циномориумын гаралтыг боловсруулж байна. Одоогоор жилд 10 тонн боловсруулж байгаа бөгөөд хөгжлийн анхны шатандаа байна.

Ингэн сумын Намын хороо, Засгийн газрын санаачилгаар тус компани гацаатай хоршин малчдыг дайчлах зорилгоор ажиллаж, Хөвөө гацаа тус компанид 10.4 хувь оруулсанаар 2017 онд өрх бүр 15 мянган юаний ногдол ашиг хүртсэн байна. Тус компани нь нутгийн 34 малчин өрхтэй аж үйлдвэрээр дайчлалт хийх гэрээ байгуулж, Ингэн нутгийн элсний аж үйлдвэрийн хөгжилтэд хошуучлан урагшилж байна.
Одоогийн байдлаар улаан циномориумыг боловсруулан бүтээгдэхүүнээ борлуулах нь өмнө нь түүхий материалаар борлуулж байсан үеэс 30-40 хувийн илүү өртөгтэй юм.





