solongonews
Лю Хэ Америкийн сангийн сайдтай утсаар ярив
2018-03-24 21:50
Лю Хэ Америкийн сангийн сайдтай утсаар ярив.

03-р сарын 24-нд ХКН-ын төв хорооны улс  төрийн товчооны гишүүн, төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, төвлөрсөн төсвийн  тамгын газрын дарга, Хятад, Америкийн эдийн засгийн асуудлаарх иж бүрэн яриа  хэлэлцээг санаачлагч Лю Хэ Америкийн сангийн сайд Стивен Тернерийн урилгаар  түүнтэй утсаар ярьсан байна. Стивен Тернер Хятадын талд хандан, Америкийн талаас  301 тоот шалгалтын тайлангийн өнөөгийн байдлыг мэдэгдлээ. Лю Хэ: Америкийн тал  саяхан 301 тоот байцаалтын тайланг гаргасан нь олон улсын худалдааны дүрэм  журмыг зөрчсөн тул Хятад, Америк, цаашлаад дэлхийн ашиг сонирхлыг хохироох юм.  Хятадын тал өөрийн орны ашиг сонирхлыг хамгаалах бэлтгэл хийж байна. Хоёр тал  хүлээцтэй байж, хамтдаа хичээн ажиллаж, Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн  харилцааны тогтвортой, ерөнхий байдлыг хамгаалахыг хүсэж байна хэмээн онолцжээ.  Энэ асуудлаар харилцаа холбоотой байхыг хоёр тал санал нэгтэй зөвшөөрсөн  байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : CNR
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл