“Шинэ оны Бээжин-Хонгконг-Макаогийн Тяньгүн сансрын станцаар холбогдох үйл ажиллагаа” 2022 оны 01-р сарын 01-ний өдрийн үдээс хойш болно. Энэхүү арга хэмжээ нь гурван газрын хүмүүс цахим хэлбэрээр сансрын станцтай холбогдож, олон талт зохицуулалтын хэлбэрээр явагдах бөгөөд арга хэмжээг Хятадын Төв радио телевиз шууд дамжуулна. Мөн үед Тяньгүн сансрын станцын нисгэгчид болон холбогдох сансрын мэргэжилтнүүд Бээжин, Хонконг, Макаогийн залуу оюутнуудтай санал бодлоо солилцох болно.
Энэхүү арга хэмжээг Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газар, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газар, Хонконгийн төв засгийн газрын харилцааны алба, Макаогийн төв засгийн газрын харилцааны алба, Хятадын нисэгчтэй сансрын инженерийн алба, Хятадын Төв радио телевиз хамтран зохион байгуулж, гурван газар хуваар хурлын талбай зохицуулж, Тяньгүн сансрын станцтай холбоо барьж,санал бодлоо солилцох хэлбэрээр зохион байгуулна.
2021 оны 10-р сарын 16-нд "Шэньжөү 13" сансрын хөлөг амжилттай хөөргөсөн нь Хятадын өнөөг хүртэлх хамгийн урт хугацаатай нисгэгчтэй сансар аяллын түүхийг бичсэн байжээ. Жай Жыган, Ван Япин, Е Гуанфу нар Тяньгун сансрын станцын үндсэн модулийн тойрог замд 6 сарын хугацаатай ажиллах болно.
