solongonews
Хятадын аялал жуулчлалын хөгжил дэлхийд өгөөжтэй байна
2016-09-27 21:17
Өнөөдөр ”Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болж байна.

 Өдгөө олон улс орон аялал жуулчлалд түшиглэн эдийн засгаа хөгжүүлэх чухал арга барил болгож буй учир аялал жуулчлал нь дэлхийн эдийн засгийн хамгийн түргэн өсөлттэй салбар болжээ. Сүүлийн жилүүдэд Хятадын аялал жуулчлал дорвитой хөгжиж, дэлхийн анхаарлыг татах болсон юм. Хятадын аялал жуулчлал дэлхийн аялал жуучлалд төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц өгдөг боллоо.

Тус салбарын мэргэжилтний төсөөлж байгаагаар, ирэх 3 жилд Хятадын аялал жуулчлалын шууд хөрөнгө оруулалт 3 триллион гаруй юаньд хүрч, ерөнхий хөрөнгө оруулалтын хэмжээг 15 триллион болгох боломжтой байгаа юм байна.

НҮБ-ын дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тоо баримтад тэмдэглэснээс үзвэл, 2012 оноос хойш Хятад иргэдийн гадаад оронд аялан зорчсон хэмжээ дэлхийд тэргүүлж, жилд дунджаар дэлхийн аялал жуулчлалд 13 хувийн орлого оруулж байна.

 

Найруулагч: ,
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл