solongonews
Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь дэлхий дахинд хамтын ажиллагааны шинэ боломжийг олгож байна
2023-02-15 11:36
Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь дэлхий дахинд хамтын ажиллагааны шинэ боломжийг олгож байна (Олон улсын форум)

Хятад улс Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахын зэрэгцээ дэлхийн олон улс, ялангуяа хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжлийг сайжруулахад тус дөхөм үзүүлсэн юм

Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн дэлхийн нөлөөг хэрхэн харах нь өнөөгийн дэлхийн анхаарлын төвд байгаа чухал асуудал юм. Түүхэн талаас нь авч үзвэл, Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх зам нь хүнд хэцүү, бэрхшээлээр дүүрэн байдаг. Орчин үед Хятад улс дайн самууныг туулж, улс төр, эдийн засаг, нийгэм зэрэг эл талын хөгжлийн олон бэрхшээлийг туулж ирсэн. Түүхийн энэ үе нь Хятадын орчин үеийн шинэчлэлийн сэтгэлгээ,эрэл хайгуулд гүн гүнзгий нөлөөлсөн юм.

Хятад улс орчин үеийн шинэчлэлийг ахиулахын тулд одоо байгаа практик туршлагыг идэвхтэй ашиглаж байна. Тухайлбал, боловсрол, шинжлэх ухаан технологийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал дэмжлэг болж чадах нь олон орны хөгжлийн туршлагаар нотлогдсон. Хятад улс мөн шинжлэх ухаан технологийн боловсролын түвшинг дээшлүүлэхийг чухалчилж байна. Боловсролын салбарт урт хугацааны өндөр чанартай хөрөнгө оруулалт хийсний ачаар одоогоор Хятад улс шинжлэх ухаан, технологийн авьяас чадварын асар их нөөцтэй байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тухайд, Хятадын нийгмийн судалгаа, туршилтын хөгжлийн сангийн нийт хөрөнгө ДНБ-ий 2.5 хувиас илүү хувийг эзэлж, олон тооны судалгааны үр дүн шинжлэх ухаан, технологийн шинэчлэл болон хувирч байна. Цаашид Хятад улс хөдөө тосгон болон буурай хөгжилтэй бүс нутгийн боловсролд оруулах хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлж, боловсролын тэгш байдлыг хангахад ихээхэн анхаарал хандуулан, шинжлэх ухаан, боловсролын ерөнхий түвшин үргэлжлэн ахих төлөвтэй байгаа нь бусад улс оронд, ялангуяа хөгжиж буй орнууд, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэхэд чухал туршлага өгөх болно.

Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг тасралтгүй ахиулж буй үйл явц нь мөн Хятад улсын дэлхий дахинд нөлөөгөө тасралтгүй өргөтгөх үйл явц юм. Түүхийг эргэн харахад ч бай, өнөө цагийг ажиглаад ч бай, Хятадын орчин үеийн шинэчлэлийг эрэлхийлж, эдийн засгийн даяаршилд нэгдэх оролдлого нь бие биеэ нөхөж, бие биеэ сурталчилж байгааг олж харахад хэцүү биш юм. Өдгөө Хятад улс аж үйлдвэрийг хөгжүүлэх, бараа үйлчилгээний худалдаа, шинжлэх ухаан технологийн дэвшлийг ахиулах зэрэг салбарт дэлхийтэй нягт холбоотой байна. Тухайлбал, Хятадын маш олон оюутан гадаадад суралцаж байгаа мөртөө бусад орны оюутнууд Хятадад суралцаж байна.

Хятад улс Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахын зэрэгцээ дэлхийн олон улс, ялангуяа хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжлийг сайжруулахад тус дөхөм үзүүлсэн юм. Хятад улс бүх талуудтай гар нийлэн "Бүс ба зам"-ыг өндөр чанартай бүтээн байгуулсан нь хамтын ажиллагааны хэтийн төлөвийг нэмэгдүүлж, дэлхийн хөгжилд эрч хүч нэмсэн юм. Ази, Африк, Латин Америкийн орнууд өөрсдийн нөхцөл байдлын дагуу хөгжлийн хамтын ажиллагааны таатай хөтөлбөрүүдийг сонгож болно. "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь 10 орчим жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд дэд бүтцийн бүтээн байгуулалтад дэлхийн хөрөнгө оруулалтыг хөдөлгөж, дэлхийн холболтыг ахиулсан байна.

Ногоон хөгжлийн салбарт Хятад улс өөрийн гэсэн өвөрмөц туршлагыг бий болгосон нь дэлхийн экологийн соёл иргэншлийн байгуулалтад чухал ач холбогдолтой юм. Өнөөдөр, цаг уурын өөрчлөлтийн сорилт улам ширүүсэж байгаа тул Хятад улс тогтвортой хөгжлийг биелүүлэхийг хичээж байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд Хятад улс идэвхтэй сонголт хийж байгаа нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн иж бүрэн ногоон өөрчлөлтийг ахиулахыг дэлхий нийтэд тодорхой дохио өгч байна. Хятад улс сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлж байгаа нь цаг уурын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дэлхийн хөгжлийн үйл явцын үүднээс авч үзвэл, Хятад улсын хамтын ажиллагааны төлөвлөгөөний үнэ цэнэ нь хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг ахиулах төдийгүй, хөгжиж буй орнуудад эдийн засгийн нөхцөлөө сайжруулж, өөрсдийн шинэчлэлийг ахиулах шинэ боломж олгох явдал юм.

(Зохиогч нь Их Британийн Оксфордын их сургуулийн Хятад төвийн захирал)

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл