solongonews
Жэжянгийн шинэ номын сан тун удахгүй ашиглалтад орно
2023-04-11 16:46
Жэжянгийн шинэ номын сан тун удахгүй ашиглалтад орно.

Саяхан Ханжөүгийн Шихү дүүрэгт байрлах Жэжянгийн шинэ номын сан нь ойрын үед олон нийтэд туршилтаар нээлттэй ажиллуулах гэж байна. Нийт барилгын талбай 85000 орчим хавтгай дөрвөлжин метртэй энэхүү номын сан ашиглалтад орсны дараа Жэжянгийн номын сангийн гол номын сан болох бөгөөд Жэжян мужийн чухал мэдээллийн төв, бүс нутгийн номын сангийн сүлжээний төв болох юм. Жэжянгийн номын сан нь Хятадын хамгийн эртний мужийн зэрэглэлийн нийтийн номын сангуудын нэг бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш 123 хавар намрыг туулжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл