solongonews
Газрын ховор элемент “гол тоглогч” боллоо
2026-08-10 15:17
Газрын ховор элемент “гол тоглогч” боллоо

Газрын ховор элементийг аж үйлдвэрт ашиглахаас гадна, амьдралын энгийн хэрэглээнд ашиглаж байгаа тухай та мэдэх үү?

Сүүлийн өдрүүдэд тал нутгийн гангийн хот гэгдсэн Бугат хот  спортоор амьсгаллаж байх зуур нэгэн онцгой “тоглогч” хол ойрын зочдын халуун цэг болж байлаа. Энэ бол газрын ховор элемент. Дэлхийн газрын ховор элементийн өлгий хот гэгддэг Бугат хот нь энэхүү давуу талдаа тулгуурлан дэлхийд анхлан халуун хүйтэнд тэсвэртэй, зэврэхгүй, халахгүй байдлыг эрс сайжруулсан газрын ховор элемент агуулсан гал бамбар бүтээж ашигласан бол наранд халахгүй шүхэр, нүдэнд ээлтэй ширээний гэрэл, ариутгалын чанартай цайны аяга бүтээсэн нь олны анхаарлын төвд орж байлаа.  

ӨМӨЗО-ны спортын XVI наадамд зориулж бүтээсэн гал бамбар Хятадад анхдагч болсон төдийгүй энэ удаагийн спортын наадмын өвөрмөц онцлог болсон юм.

Газрын ховор элемент нь "Аж үйлдвэрийн витамин" гэгддэг стратегийн металл бөгөөд өндөр зэрэглэлийн үйлдвэрлэл, шинэ эрчим хүчний технологийн бүхий л гол салбарыг хамардаг.

Бугат хот өвөрмөц нөөцийн давуу талаа ашиглан өндөр нарийвчлалтай газрын ховор элементтэй бүтээгдэхүүний төрөл бүрийн үйлдвэрлэлийг байгуулж, бүрэн хэмжээний газрын ховор элементийн үйлдвэрлэлийн сүлжээг бий болгосон.

Ашигт малтмалын нөөцөөс эхлээд өндөр зэрэглэлийн шинэ материал, уламжлалт боловсруулалтаас ухаалаг үйлдвэрлэл хүртэл Бугат хот газрын ховор элементийн нөөцөө ашиглан шинэ чанарын бүтээмжийг нэмэгдүүлж, чансаатай газрын ховор элементийн бүтээгдэхүүнийг бий болгож, Хятадын газрын ховор элементийн салбарын дэлхийн түвшний дүр төрхийг сайжруулж байна.

 

 

Зохиогч: Ш.ЦОГЗОЛМАА X.Өнөбадраа
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : смт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл