solongonews
Хоргос боомтын импорт, экспортын ачааны хэмжээ 20 сая тонн давжээ
2024-07-24 16:25
Хоргос боомтын импорт, экспортын ачааны хэмжээ 20 сая тонн давав.

        Хоргос боомтын Гаалийн статистик газрын мэдээгээр энэ оны 1-6 дугаар сарын байдлаар Хоргос боомтын импорт, экспортын ачааны нийт хэмжээ 21 сая 347 мянган тонн болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.8 хувь өссөн байна.

        Импортын бараа бүтээгдэхүүнд механик болон цахилгаан бүтээгдэхүүн, боловсруулаагүй зэс, зэсийн материал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнс, металлын хүдэр, хүдэр зэрэг багтана. Импортын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний худалдааны хэмжээ эрс нэмэгдсэн байна.Экспортын гол бараа нь шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, механик болон цахилгаан бүтээгдэхүүн, өндөр технологийн бүтээгдэхүүн, хувцас, нэхмэлийн утас, даавуу, тэдгээрийн бүтээгдэхүүн бөгөөд эдгээрээс шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийг экспортлох нь шинэ онцлох зүйл болсон юм.

 

 

Зохиогч: ЖҮӨ ШЭНБИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл