2022 оны Европын хятад хэлний боловсролын симпозиум саяхан онлайнд боллоо. Хятад- гадаад хэлний солилцоо, хамтын ажиллагааны төвөөс зохион байгуулж буй, Бээжингийн Хэл, соёлын их сургуулиас хамтран зохион байгуулсан энэхүү симпозиум нь "Европын хятад хэлний боловсролын өндөр чанартай хөгжлийг дэмжих нь" гэх сэдэвтэй юм. Чуулганд Хятад, Европын хятад хэлний заах байгууллага, их дээд сургууль, хэлний боловсролын байгууллагуудын 120 гаруй төлөөлөгчид оролцож, Европын хятад хэлний боловсролыг өндөр түвшинд хөгжүүлэх шинэ зорилго, шинэ хэрэгцээ, шинэ хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
Хэлний хамтын ажиллагааны төвийн дэд захирал Ян Жюнь хэлэхдээ "Хэлний хамтын ажиллагааны төв цаашид Европын их сургуулиудын хятад хэлний мэргэжил, хятад хэлний багшийн сургалт, хятад хэлний хэрэглээний хэл гэх мэт мэргэжлийн барилгын ажлыг дэмжиж, хятад хэлний боловсролын байгууллагууд тусгай үйл ажиллагаа явуулах, "Хятад хэлний+" шинэлэг төсөл хэрэгжүүлэхэд дэмжин, "Олон улсын хятад хэлний боловсролын хятад хэлний түвшин тогтоох стандарт" болон Европ хэлний стандартыг уялдуулан хэрэгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд нь мэргэжилтэн, эрдэмтдийг дэмжихээс гадна олон улсын хятад хэлний боловсролын шинэ брэндийг бий болгоход боловсролын байгууллагыг дэмжих, дижитал үүлэн үйлчилгээний платформ байгуулах, онлайн заах арга зүйн өндөр чанартай эх сурвалж, туслах үйлчилгээ үзүүлэх зэргийг дэмжин, олон улсын хятад хэлний боловсролын чанарын өндөр түвшинд хөгжүүлэх шинэ загварыг бий болгоход дэмжлэг үзүүлэх юм" гэжээ.
