"Хятад улс яагаад дэлхийд хэрэгтэй байдаг вэ?" энэ бол Америкийн видео блокийн эзэн Кирус Жанссений Канадын их сургуульд хийсэн илтгэлийн гарчиг юм. Тэрээр зах зээл, нээлттэй байлгах байдал, шинжлэх ухаан технологи зэрэг талаас нь Хятад улс дэлхий нийтэд ямар чухал ач холбогдолтой болохыг онцолсон бөгөөд Хятад улсын нээлттэй хамтран ажиллах байр суурь нь өнөөгийн нийгэмд шаардагдаж байгаа зүйл мөн гэж тэмдэглэжээ. Тус видеог Америкийн нийгмийн сүлжээнд нийтэлсний дараа интернет ашиглагчид санал нэгдэж буйгаа илэрхийлж байлаа.
Хятад улс нээлттэй байлгахын тулд хир зэргийн шийдвэр зориг гаргаж байгаа вэ?Дэлхий нийтэд ямар үр өгөөж өгөх вэ?гэдэг асуултын хариултыг Хятад улсын дарга Ши Жиньпиний он гарснаас хойш гадаад дотоодын олон арга хэмжээнд хийсэн илтгэлээс олж болох юм. Тухайлбал: Шинэ хөгжлийн төлөв байдал бүхий Хятад улсыг бүтээн байгуулж, өргөн хүрээ, олон салбарын гүн давхаргад гадаадад нээлттэй болгож байгаа бөгөөд улс орнууд хамтаар нээлттэй байлгахыг дэмжин, хамтаар хөгжихийн төлөө хичээн зүтгэж байгаа юм.
"Хятадын зах зээлийг дэлхийн зах зээл болгоно". Энэ бол нээлттэй Хятад улсаас дэлхий нийтэд үзүүлэх хамгийн шууд боломж юм. 1.4 тэрбум хүн амтай Хятадын зах зээлийн далд хүчнийг улмаар дайчлан, дэлхийн улс орнуудад улам илүү эрэлт хэрэгцээг бий болгож өгч байна. Илүү нээлттэй байлгах замаар Хятад улс улам өндөр түвшинд хөгжиж байгаа юм. “Бүс ба зам”-ыг хамтаар чансаатай хөгжүүлж, бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн харилцааны гэрээг байгуулахыг дэмжих үйл явцад Хятад улс дэлхийн худалдаа эдийн засгийн дүрэм журмыг боловсруулахад идэвхтэй оролцон, дэлхийн эдийн засгийн засаглалын механизмыг боловсронгуй болгож, дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогцын үүрэг хариуцлагаа ухамсарлаж буйгаа харууллаа. Саяхан болж өнгөрсөн Хятадын төвийн эдийн засгийн ажлын хурлаар хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгоход 2021 онд анхны алхмаа сайтар эхлүүлж, шинэ төлөв байдалтай болох хэрэгтэй гэж шаардсан бөгөөд зах зээлд хандсан, хуулийн засаглалтай, олон улсын түвшний бизнесийн орчинг бий болгохын төлөө хичээн зүтгэж, Номхон далайг дамнасан түншлэлийн харилцааны гэрээнд бүх талаар нэгдэхийг идэвхтэй бодолцох хэрэгтэй гэж онцолсон юм… Хятад улс хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгоход битүүмжилсэн дотоодын дан цулгуй орчил бүрдүүлэх биш харин нээлттэй, харилцан дэмжин нөхсөн гадаад дотоодын хос орчлыг бий болгох зорилготой гэдгийг бүрэн харуулж байгаа юм.
2021 оны 01-р сарын 01-нээс Хятад улс 883 төрлийн бараа бүтээгдэхүүнд хамгаас илүү хөнгөлөлттэй улсын татвараас ч бага түвшний импортын татвар хураамжийн дүрмийг түр хэрэгжүүлэхээ мэдэгджээ. Ирэх 10 жилд Хятад улсын импортын нийт хэмжээ 22 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байгаа юм… Шинэ хөгжлийн шатандаа орох гэж байгаа Хятад улс бодит үйл ажиллагаагаараа“Нээлттэй хаалгыг хаахгүй, харин улам илүү нээх болно” хэмээх амлалтаа биелүүлж байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлтийг хөдөлгөх хүчээр сэлбэж, нээлттэй дэлхийн эдийн засгийг бүтээн байгуулахын тулд хичээн зүтгэсээр байгаа юм.
