Сүүлийн өдрүүд Хятадын Аж үйлдвэр,мэдээллийн технологийн яамнаас энэ оны эхний дөрвөн сард Хятад улсын харилцаа холбооны салбар бүхэлдээ тогтвортой үйл ажиллагаа явуулсан байна.Энэ оны эхний 4 сарын харилцаа холбооны бизнесийн орлого 592.4 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 хувь нэмэгдсэн байна.
Харилцаа холбооны гурван үндсэн компани IPTV, интернэт дата төв,том өгөгдөл, үүлэн тооцоолол,зүйлсийн интернэт зэрэг шинээр гарч ирж буй бизнесүүдийг идэвхтэй хөгжүүлж байгаа бөгөөд эхний дөрвөн сард гурван компани 150.8 тэрбум юанийн бизнесийн орлого олсон байна.Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 11.2 хувь нэмэгдсэн үзүүлэлт болж,харилцаа холбооны бизнесийн нийт орлогын 25.5 хувийг эзэлж байна.
5G сүлжээний бүтээн байгуулалт үргэлжилж,гигабит сүлжээнд нэвтрэх чадвар сайжирсаар байна.Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар,Хятад улсын нийт 5G сүлжээний суурь станцын тоо 3 сая 748 мянгад хүрч, өнгөрсөн оны эцсээс 372 мянганы цэвэр орлого нэмэгдсэн нь нийт гар утасны суурь станцын 31.7 хувийг эзэлсэн байна.
5G хэрэглэгчид 50 гаруй хувийг эзэлж байна.Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар, гурван үндсэн харилцаа холбооны компани болон Хятадын радио телевизийн гар утас хэрэглэгчдийн нийт тоо 1 тэрбум 759 саяд хүрч, өнгөрсөн оны эцсийнхээс 15 сая 280 мянган хэрэглэгчид нэмэгдсэн байна.Үүний дотор 5G гар утас хэрэглэгчид 889 саяд хүрч, гар утас хэрэглэгчдийн 50.6 хувийг эзэлсэн байв.
