solongonews
Арми байгуулагдсан 90 жилийн ойн хүлээн авалт боллоо
2017-07-27 21:36
Арми байгуулагдсан 90 жилийн ойн хүлээн авалт болов.

Энэ сарын 26-нд Хятадаас  НҮБ-д суугаа төлөөлөгчид Нью-Йоркт “8 дугаар сарын 1”-ний ардын арми байгуулагдсан ойн  хүлээн авалт зохион явуулж, Хятадын ардын чөлөөлөх арми байгуулагдсан 90 жилийн  ойг тэмдэглэжээ. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Жэ-И, НҮБ-ын ерөнхий  нарийн бичгийн даргын орлогч, дэслэгч генерал Питер Томас Дрнанан, Ү Хүнбө,  нарийн бичгийн даргын армийн ажлын зөвлөх Алехсандер Зуев, олон салбарын найрсаг  хүмүүс, Хятадын харьяатууд гээд 300 гаруй хүн мөн оройн арга хэмжээнд оролцжээ.  

Хятадаас НҮБ-д суугаа төлөөлөгчдийн штабын дарга нарын  ахлагч, Хошууч генерал Хуан Шюпин хүлээн авалтын үеэр хэлэхдээ,  ардын чөлөөлөх арми бол ХКН-ын удирдлага доорх ардын арми юм. Арми байгуулагдсан  90 жилийн турш, ардын чөлөөлөх арми нам, ард түмний ариун зорилго, үүрэг  хариуцлагыг нухацтай хэрэгжүүлж, хүчир бэрхшээлийг даван туулж, ялалтад хүрсэн  билээ. Ардын чөлөөлөх арми дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын  тулд, уйгагүй хүчин зүтгэж, бүс нутаг, олон улсын аюулгүй байдлыг хамгаалах  үйлст идэвхтэй оролцсоор ирсэн юм гэжээ. 

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл