

Шанхай хотод Шанхай хотын Жинь Ань дүүргийн Шиньжа замын 613-р гудамжинд Хятадын Коммунист намын Цэргийн төв зөвлөлийн байр байдаг. 1928-1929 онуудад энэ газар Хятадын Коммунист намын Цэргийн төв зөвлөлийн Шанхай дахь тэмцэл ид өрнөж байсан бөгөөд Жөү Эньлай, Ян Инь, Пэн Пай зэрэг хувьсгалч хүмүүсийн үйлсийнх нь гэрч болж байсан юм.
10-ны өдөр Шиньжа замын 613-р гудамжны 12 тоотод байрлах Ши Күмэнь барилгыг Хятадын Коммунист Намын Цэргийн Төв Зөвлөлийн хуучин газрын дурсгалын танхим болгон олон нийтэд нээлттэй болгов. Дурсгалын танхим дахь үзэсгэлэн нь зураг, текст, видео, аудио гэх зэрэг янз бүрийн хэлбэрээр дамжуулж, Хятадын Коммунист намын Цэргийн төв зөвлөл байгуулагдсанаасаа 1933 оны 01-р сард Шанхайгаас нүүж явсан хүртэлх цаг хугацааны түүхийг өгүүлэх болно.
Мэдээллийн дагуу дурсгалын танхимыг бэлтгэх ажил гурван жил үргэлжилсэн. Өнөөдөр 192 м.кв үзэсгэлэнгийн танхим нь шинэ өнгө төрхтэй болж, үзэсгэлэнгийн агуулгыг БНХАУ-ын Коммунист намын Цэргийн төв зөвлөлийг байгуулах бэлтгэл ажил болон байгуулагдсан. Ардын армийг бий болгох агуу тэмцлийн ахиц дэвшил, улаан армийн бүтээн байгуулалтыг удирдан чиглүүлэхэд олж авсан түүхэн ололт, сургамж, эхний үеийн Хятадын Коммунист Намын Төв Хороо Цэргийн зөвлөлийн түүхэн хувьсал ба хүмүүсийн товч танилцуулга зэрэг дөрвөн агуулгаас бүрдэнэ.
