solongonews
Үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны чиглэлийн талаар хэлэлцэв
2019-11-07 17:14
Үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны чиглэлийн талаар хэлэлцлээ.

    Өмнөд Солонгосын Чежүд 11-р сарын 06-нд Хятад, Өмнөд Солонгосын 21-р зууны тэнгисийн торгоны замын хөгжил, хамтын ажиллагааны 4-р форум боллоо. Форумыг Чежүгийн өөрийгөө удирдах захиргаа, Чежүгийн судалгааны хүрээлэн, Хятадын хөгжил өөрчлөлтийн судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулж, хуралд оролцсон зочид Хятад, Өмнөд Солонгосын ирээдүйн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтад төвлөрч, "21-р зууны тэнгисийн торгоны замын санаачилга"-ыг холбох төслийн талаар хэлэлцэж, Чежү ба Хятадын ирээдүйн үйлдвэрлэлийн ухаалаг хамтын ажиллагааг хэрхэн ахиулах, хүмүүнлэгийн салбарын солилцоог хэрхэн эрчимжүүлэх зэрэг асуудлаар гүнзгий хэлэлцсэн байна.

Тусфорумд Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Ази Номхон далай ба дэлхийн стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Ли Шян-Ян "Бүс ба зам" санаачлагын талаарх гаднынхны буруу ойлголтыг засаж тайлбарлахдаа: "Бүс ба зам" санаачилга өнөөгийн олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны механизмаас өөр, хөгжлөөр удирдуулсан олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны механизм юм. "Бүс ба зам"-ын хүрээнд зам дагуух орнуудын хамтын ажиллагааны механизм бол олон туйлтай, чөлөөт худалдааны хэлэлцээр, дэд бүсийн хамтын ажиллагаа, эдийн засгийн хонгил, олон улсын үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагаа зэрэг хамтын ажиллагааны механизмтай хамтдаа оршдог юм гэсэн байна.

Хуралд оролцсон мэргэжилтнүүд: - Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үед шинэ технологийг ашиглах бодлогыг урагшлуулах нь зөв чиглэл юм. Хятад, Өмнөд Солонгос хоёр орон холбогдох асуудлаар харилцан суралцаж, хоёр орны ирээдүйн үйлдвэрлэлийн технологийн өртгийг хамтдаа дээшлүүлнэ гэж хэллээ.
 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл