solongonews
Юаний ханш үргэлжлэн унах үндэс байхгүй
2016-01-12 16:09
Энэ сарын 11-нд Төв санхүүгийн удирдах комиссын албаны дэд дарга Хан Жюнь хэлэхдээ:

- Хятадын эдийн засгийн ерөнхий байдлын хувьд, юаний ханш үргэлжлэн унах үндсэн шалтгаан байхгүй бөгөөд юаний ханшийн хос чиглэлийн хэлбэлзэл нь шинэ нөхцөл байдал болоод байгаа гэжээ.

Тус өдөр Нью-Йоркт болсон "13 дугаар таван жил"-ийн төлөвлөгөө хийгээд Хятадын эдийн засгийн хөгжлийн шинэ байдал хэмээх тусгай сэдвийн тайлан дээр Хан Жюнь хэлэхдээ: - 2008 оны банк санхүүгийн хямралаас хойш Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд удааширсан боловч Хятад улс эдийн засгийн өсөлтийн хурдаараа дэлхийд тэргүүлэх эдийн засгийн цогцуудын нэг хэвээр байсаар. 2009-2014 онд Хятадын GDP-гийн жилийн дундаж өсөлтийн хурд 8.7 хувь байж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан Хятадын хувь нэмэр 30 хувь гаруй байсаар гэжээ.

2015 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдыг 6.9 хувь хэмээн урьдчилан төсөөлж байсан юм. Хан Жюнь хэлэхдээ: - Дэлхийн эдийн засгийн сэргэлт буурай байгаа үндсэн нөхцөл дор дээрх төсөөлөл нь боломжийн амжилт юм. Хятадын эдийн засагт "гэнэтийн сүйрэл" болон "жимээсээ салсан" байдал гараагүй юм. Хятадын эдийн засгийн ерөнхий хэмжээ маш их байгаа нөхцөл дор эдийн засгийн өсөлтийн хурд буурах нь байх ёстой хэвийн явдал юм гэжээ.

Зах зээлд чухалчлагддаг валютын ханшийн асуудлаар Хан Жюнь үзэхдээ: - Саяхан Хятад улс валютын ханшийн өөрчлөлтийн арга хэмжээ авсан нь валютын ханшийг зах зээлжүүлэх талаар хийсэн чухал алхам юм. Хятад улс валютын ханшийг зохиомлоор хөөрөгдөхөөр дамжин худалдааны өрсөлдөөний давуу талыг шударга бусаар аваагүй юм гэжээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл