solongonews
Хятадын мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 237.3 тэрбум юаньд хүрэв
2021-03-30 21:23
Хятадын мэдээлэл,харилцаа холбооны салбарын орлого 237.3 тэрбум юаньд хүрэв.

Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам Хятадын энэ оны мэдээлэл, харилцаа холбооны салбарын байдлыг сүүлийн өдрүүдэд танилцуулсан байна. Хятадын энэ оны эхний хоёр сарын мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 237.3 тэрбум юань байж, өнгөрсөн оны мөн үеэс 5.8 хувиар өссөн байна.

Энэхүү өсөлтөд дата, интернэт болон түүнд холбогдох үйлчилгээнээс олсон орлого нийт орлогын 60 хувийг эзэлж, мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлогын тогтвортой өсөлтийг дэмжиж байна. Хятадын хэмжээний мэдээлэл, харилцаа холбооны хамгийн том гурван компанийн 01-ээс 02-р сарын интернэтийн үйлчилгээний орлогоо 41.5 тэрбум юань хүрч, энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 10.2 хувиар нэмэгджээ.

5G хэрэглэгчдийн тоо хурдацтай нэмэгдэж байгааг Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам онцолсон байна. Хоёрдугаар сарын эцсийн байдлаар Хятадын 5G гар утасны терминалын холболтын тоо 260 саяд хүрч, өнгөрсөн оны эцсээс 61.3 сая хэрэглэгч нэмэгдсэн байна гэжээ.
 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл