solongonews
Хятад, Монголын хилийн автозамын боомтууд амарна
2016-09-14 09:53
Хятад, Монголын хилийн автозамын боомтууд амарна.

Хятад, Монголын Хятадын хилийн автозамын боомтууд энэ сарын 15, ирэх сарын 1-3-нд ажиллахгүй.
 
“Хятад-Монголын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийтээр амрах баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаах, тухайн жилийн баярын тодорхой хугацаа болон боомтыг хаах, нээх тухай хугацааг дипломат шугамаар урьдчилан харилцан мэдэгддэг. БНХАУ-ын “Намрын баяр” энэ сарын 15-нд тохиож байгааг Хятад Улсын дипломат шугамаар урьдчилан мэдэгдсэнээр автозамын хилийн боомтуудыг амраах болжээ.
 
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : .
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл