
Линьдай бага наснаасаа зурах дуртай. Тал дээр, чулуун дээр, цасан дээр эрээчин байж зургийн замаа олсон тэрээр өнөөдөр ус будаг хоёртой ханилаад нэгэнтээ 40 гаруй жил болсон байна. Түүний зурсан зураг төрсөн нутгийнхаа онгон байгаль, олон түмэн, адуу малаас холдоогүй ч түүний алдар нэр аль хэдийн хилийн дээсийг давж харийн зураачдад танигдах болсон байна.

Торгууд түмэн ижил зайнаас эх улсдаа буцаж ирээд хоёр зууныг туулсан түүхтэй. Торгуудын хойч Линьдай энэ түүхээ олонд харуулах зорилгоор зүүн тийш буцсан нүүдлийн замыг биеэрээ туулж, зам дагуу газрын байц, өнгө үзэмжийг нүдээрээ харж, дэвтэртээ буулган яаснаар барахгүй нутгийн буурлуудаасаа торгуудуудын хувцас хэрэглэл ёс заншил, соёл иргэншил ахуйг ойлгож авсан гэнэ. Ингээд Линьдай түмэнд гайхагдсан “Зүүн тийш буцсан” сэдэвт олон сайхан зургуудыг зурж бүтээж, эх улсынхаа олон томоохон хотуудад дэлгэн үзүүлсэн байна.


