solongonews
“Лийрийн хот”-ын охины нутаг буцан ажил эрхэлсэн тэмдэглэл
2021-08-25 11:07
“Лийрийн хот”-ын охины нутаг буцаж ажил эрхэлсэн тэмдэглэл

   Анхуй мжийн Даншан шянын лийр 08-р сард зах зээлд гардаг. Өглөөний таван цагт Хү Лили, Жэн Сюэчинь орноосоо босож, нүүр гараа маш хурдан угааж лийр түүхээр гарахад бэлтгэв. Жилийн өмнө Ху Лили телевиз, видео хороонд редактороор, Жэн Сюэчинь жолооны сургуульд ажиллаж байв. Бага наснаасаа хамт өссөн тэр хоёр тус тусын ажлаа орхин, хөдөө нутагтаа буцаж ирэн өглөө үдшийг тэмцэн ажиллаж буй нь энэ юм.

    Энэхүү шийдвэр Ху Лилигийн хүүхэд байхдаа мөрөөдөж байсан мөрөөдлөөс эхэлсэн юм. Түүнийг 12 настай байхад нь аав нь хүнд өвчнөөр нас барж, ээж нь ганцаараа 2 мү талбай лийр тарин түүнийг дүүтэй нь хамт хүний зэрэгт хүргэсэн байна. Тухайн үеийн тэдний амьдрал нэлээд хүндрэлтэй байсан. Лийрийн модны лийр зарагдаж дууссаны дараа сая тэр хоёр амттай хоол олж иддэг байна.

- Ээжийн тарьсан лийрийг богино хугацаанд зарж дуусах нь Ху Лили бага байхдаа Жэн Сюэчиний чихэнд байнга ярьдаг байсан мөрөөдөл.

  Нүд ирмэхийн зуур арав гаруй жил өнгөрсөн байна, Ху Лили их сургуулиа төгсөөд гэрээсээ нэлээд хол ажиллаж, Жэн Сюэчин бас тогтвортой ажилтай болж, түүний бага насны мөрөөдөл аажмаар дурсамж болсон байлаа.

Өнгөрсөн зун Ху Лилигийн гэрийн лийр маш сайн хураалт олсныг хараад  бага насны мөрөөдлөө дахин сэрээжээ. Ху Лили хэд хэдэн шөнийн турш  нойргүй хонож, дараа нь Жэн Сюэчинтэй утсаар холбогдож “лийр хадалдах” болдоо ярьжээ. 

-болно, надад ямар ч асуудал байхгүй гэж Жэн Сюэчин ямар ч эргэлзэлгүйгээр зөвшөөрөв.

Лийр зарахад зах зээл хэрэгтэй. Тэдний бодож олсон зүйл бол цахим худалдаа юм.

Өнгөрсөн жил тахал өвчний үеэр Ху Лили, Жэн Сюэчин нар бичил видеоны хэлбэрээр богино хэмжээний видео хийж вицатаар жижигхэн хотынхоо амьдралыг тэмдэглэжээ. Ху Лили телевиз хороонд видео хийж байсан туршлагадаа тулгуурлан богино хэмжээний видео хийж, нарийн нямбай төсөвлж гаргасан тэр хоёрын  богино бичлэгүүд онлайнаар нэлээд олон хүнд танигдсан байна.  

Богино хэмжээний видео хийж шинэ ажлын гараагаа авсан тэр  хоёр шууд нэвтрүүлэг хийж лийр борлуулж эхлэв. Тэрээр өөрийн гэрийн лийр борлуулалтын асуудлыг хурдан шийдэж чадсан бөгөөд үүний хажуугаар ойр орчмын олон лийр тариаланчдад тусалсан байна.

    Тэд ганц лийр зарсан төдийгүй тарвас, шар тоор гээд нутгийнхаа жимсийг бүгдийг шууд нэврүүлгээр зарав. Ху Лили инээмсэглэн:

- Нутгийн маань бүх зүйл сайхан байна. Бид илүү олон тариалагчдад туслахын тулд шууд нэвтрүүлгээр дамжин борлуулж, мөн шинэ жимс жимсгэнэ хэрэглэгчдэд хүргэхийг хүсч байна гэж хэллээ.

Бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулахын тулд тэд хоёулаа жимс худалдан авахаас эхлээд сав баглаа боодол, хүргэлт хүртэлх бүх үйл явцад өөрөө оролцдог байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэд хоёулаа "гадны хүн" байснаасаа өмнө хэзээ ч юу ч мэдэхгүй цахим худалдаа хийж, 500 мянган килограм  жимс зарж борлуулсан байна.

Зун бол жимс жимсгэнэ зах зээл дээр гарч, тэр хоёрын хувьд бүр илүү завгүй байдаг улирал юм. Бараг өдөр бүр өглөөний тав, зургаан цагт босож ажилдаа гаран бүхэл өдөржин наранд дор завгүй ажиллана. Цагаан нүүр царайтай байсан. Одоо харин наранд шарагдаж борлож харлаад өөр хүн болсон байна.

-Хэдийгээр энэ нь маш хэцүү ажил гэсэн орлого, зарлагын тэнцвэрийг баталж, манай нутгийн жимс маш сайхан амттай учраас борлуулалт ирээдүй маш сайн байх болно гэж бодож байна гэж хэлээд гэж Ху Лили инээмсэглэв.

Бага наснаасаа авсан туршлага тэдэнд жимс тариалагч байхын зовлонг ойлгуулсан юм. Тэд өнөөдрийг хүртэл зах зээлээс өндөр үнээр тариаланчдаас жимс хурааж авдаг.

- Энэ хоёр охины ажил их хэцүү, хичнээн хэцүү байсан ч бидэнд ашиг тус өгөхийг хичээсээр ажиллаж байна гэж жимсний тариаланчид ярина. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл