Өнөөдөр буюу 01-р сарын 24-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, Израилийн ерөнхийлөгч Херзуге нар хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярыг тохиолдуулан, харилцан баярын цахилгаан илгээсэн байлаа.
Ши Жиньпин онцлохдоо "Хятад, Израиль дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны ард түмний найрсаг харилцаа гүнзгийрч, хоёр орны харилцаа бодитой хөгжилд хүрсэн. 2017 онд хоёр улсын хооронд шинэ иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа тэлэн өргөжиж, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгч байна. Би Хятад, Израилийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, ерөнхийлөгч Херзугетэй хамт хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятад, Израилийн шинэлэг иж бүрэн түншлэлийн харилцааны тогтвортой хөгжлийг ахиулж, соёл иргэншлийн солилцоог тэлэн өргөжүүлж, хоёр орон, хоёр ард түмний сайн сайхны төлөө ялалт байгуулах боломжийг олгоход бэлэн байна".
Херзуге тэмдэглэхдээ "30 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны солилцоо улам нягт болж, хоёр орны харилцаа үргэлжлэн гүнзгийрсээр байна. Талууд эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, аялал жуулчлал, соёлын салбарт хамтран ажиллаж, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгөх талаар хичээн ажилласаар ирсэн бөгөөд сайн үр дүнд хүрч чадсан. Би Израиль, Хятадын шинэлэг иж бүрэн түншлэлийн харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, миний ажиллах хугацаанд Израиль, Хятадын харилцааны хөгжлийг ахиулахыг хүсэж байна" гэжээ.
Мөн өдөр Ерөнхий сайд Ли Кэчян, Израилийн Ерөнхий сайд Беннетт нар харилцан баярын цахилгаан илгээв.
Ли Кэчян хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд Хятад, Израйль хоёр орон шинийг санаачлан үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, харилцан туслалцах , харилцан ашигтай үр дүнд хүрч чадсан. Хятад улс Израильтай хамтын хүчин чармайлт гаргаж, хамтаар хожих үзэл санааг баримтлан, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, хоёр орны олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааны түвшинг ахиулж, Хятад, Израилийн харилцааг улам ихээр хөгжүүлэхэд бэлэн байна" гэжээ.
Беннетт хэлэхдээ "30 жилийн өмнө хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш, ялангуяа хоёр орны шинэлэг иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноос хойших таван жилийн хугацаанд хоёр талын хамтын ажиллагаа бүх талаар хөгжиж ирсэн. Ирээдүйд Израйль, Хятадын хамтын ажиллагаа гүнзгийрч, хоёр орны ард түмэнд илүү үр өгөөжтэй байх болно гэдэгт би итгэлтэй байна" гэжээ.
