Хятадын Үйл ажиллагаа эрхлэх, шинийг санаачлах үзэсгэлэн өнөөдөр эхэллээ
2017-07-17 22:02
Хятад улсын 2017 оны Үйл ажиллагаа эрхлэх, шинийг санаачлах үзэсгэлэн өнөөдөр Улаанцав хотын тал нутгийн Торгоны замын үзэсгэлэн худалдааны төвд нээлтээ хийлээ.


Таван өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр Хятад улсын хэмжээний Засгийн газрын удирдагчид ба мэргэжлийн хүн, алдартай бизнес эрхлэгч, шинийг санаачлагч зэрэг шилдгүүд цугларлаа. Мөн энэ үеэр “Шинэ эрэлт хэрэгцээ, шинэ байдал, шинэ үйлчилгээ” гол сэдвийн хүрээнд нийт 12 форум зохион байгуулах ба үйл ажиллагаа эрхэлж, шинийг санаачлах чиг хандлага, хөгжлийг зөвшилцөх болно.

Үзэсгэлэнгийн нийт талбай 8000 м2. Хятад улсын Шинжлэх ухааны академи, Чин Хуа Түн Фан, Гао Түн, интер зэрэг дотоод, гадаадын 200 гаруй аж ахуйн нэгжийн дэвшсэн технологийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх болно.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх
