Хятадын Боловсролын яамны үндсэн сургалтын газрын дарга Люй Юйган 14-ний өдөр Бээжинд танилцуулахдаа, халдварт өвчин үүссэн онцгой нөхцөл байдалд Хятад улс үндэсний хэмжээнд бага, дунд сургуулийн 180 сая сурагчдад зориулан томоохон цар хүрээтэй онлайн сургалт явуулж, халдварын хугацаан дахь "хичээл хаагдсан ч сурахад нөлөөлөхгүй" байх талыг баталгаажуулж, боловсролын нөөцийг хангалттай хуваалцахыг дэмжиж чадсан байна.
Хятадын Боловсролын яамны дээд боловсролын газрын дарга Ү Янь хэлэхдээ, дэлхийн хэмжээнд халдварт өвчний байдал мөн л ноцтой байгаа үед Хятадын их дээд сургууль нээлттэй хэлбэрээр Хятадын онлайн сургалтын туршлага, ололт амжилтыг хуваалцан, их дээд сургууль онлайнаар англи хэлний олон улсын индэр ажиллуулж, онлайн 302 төрлийн англи хэлний анхны сургалт явуулсан бол үүнд анагаах ухаан ба халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах, байгалийн шинжлэх ухаан, инженер технологи, хөдөө аж ахуй экологи, эдийн засгийн хөгжил, ухаалаг, виртуалын туршилт зэрэг 8 салбарыг хамарчээ. Мөн хамгийн сайн их сургууль, хамгийн шилдэг багш, хамгийн шилдэг сургалтын нөөцөөр дэлхийн хэдэн зуун сая оюутан, сурагчдад үйлчилгээ үзүүлсэн байна.
ЮНЕСКО-гийн Шинжлэх ухааны бодлого зохицуулалт, чадавхын байгуулалтын газрын захирал хатагтай Пегги Оти-Боатенг хэлэхдээ, Хятад улсын онлайн сургалтын олон улсын индэр нь Хятад улсад ашигтай төдийгүй дэлхий нийтэд ашиг тустай юм гэжээ.
