Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 06-р сарын 02-ны өдөр Бээжинд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, цар тахлын эсрэг Африкийн орнуудын тэмцэлд туслах зорилгоор холбогдох улс орнуудын урилгын дагуу Хятад улс Африкийн 11 оронд давхацсан тоогоор 148 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний мэргэжилтний багийг илгээн ажиллуулсан юм гэжээ.
Жао Лижянь хэлэхдээ, "Хятад, Африк бол аливаа бэрхшээлийг хамтран даван туулж байгаа сайн ахан дүүс, сайн түншүүд юм. Хятадын анагаах ухааны мэргэжилтний баг Африкийн орнуудын холбогдох газар, эмнэлгийн ажилтнуудтай гүнзгий солилцоо хийж, халдварт өвчний эсрэг туршлага солилцон, хамтран ажилласан бөгөөд тэдний үйл ажиллагааг холбогдох улс орнууд өндөр үнэлж, сайшааж байна гэжээ.
