Жүжян мөрний хөвөө, Эрша аралд Гуандүнгийн Шинхай дуу хөгжмийн тэнхим мөрнийг бараадан сүндэрлэж, яг л төгөлдөр хуурыг босгож тавьсан шиг сүрлэг харагдах аж. Энэхүү дэлхийд алдартай дуу хөгжмийн тэнхимийг ард түмний хөгжимчин Шянь Шинхайн нэрээр нэрлэсэн юм.
Шянь Шинхай, Хятад улсын орчин үеийн агуу их хөгжимчин. Уугал нутаг нь Гуандүнгийн Панюй орон юм, 1905 онд Макаогийн нэгэн амьдрал нь ядуу зүдүү онгоцны ажилчны гэр бүлд заяажээ, түүнийг мэндлэхээс нь өмнөхөн эцэг нь нас барсан байв. 7 настай байхдаа тэрээр ээжийгээ дагаж Малайзид хүрч амь зуун амьдарч, Сингапурын Янжэн сургуульд суралцаж, Энэхүү хугацаанд тус сургуулийн найрал хөгжмийн чуулгад оролцжээ. 1918 онд эх орондоо буцсаны дараа Линнань их сургуулийн Харьяат Дунд сургуульд хийл хөгжим сурчээ. 1926 онд Бээжин их сургуулийн дуу хөгжмийн анги ба улсаас байгуулсан Урлагийн сургуулийн Дуу хөгжмийн салбарт суралцав, 1928 онд Шянь Шинхай улсаас байгуулсан Шанхайн дуу хөгжмийн мэргэжлийн сургуульд хийл ба төгөлдөр хуур сурч, богино хэмжээний нэрт нийтлэл болох “Ерөнхий дуу хөгжим”-ээ нийтэлжээ.

1929 онд Шянь Шинхай Парист хүрч, ажилч арвичаар суралцаж, алдарт хийлч Пани·Абдерфер ба нэрт хөгжмийн зохиолч Пол·Делла нарт шавь оров. 1931 онд Парисын дуу хөгжмийн дээд сургуульд шалган орж, Shaw Contorom ая зохиох ангид суралцжээ. Францад суралцаж байхдаа Шянь Шинхай “Салхи” “Цагаачийн шүлэг” зэрэг арав гаруй уран бүтээлээ зохион бүтээжээ.
1935 онд улсдаа буцсаны дараа Шянь Шинхай Японы эсрэг хөдөлгөөнд оролцож, их хэмжээний дайчин шинж ба уриалан дагуулах шинж чанартай ая дууг зохиосон байна. Мөн дэвшилтэт үзлийн кино “хөх огторгуйд эр зоригоо шалгана” “залуучуудын урагшлалтын дуу”, яриан жүжиг “дахин амилсан нь” “аянгат бороо” зэрэгт хөгжим зохиов.
Тэрээр бас Шанхайн мөхлөөс аврах жүжгийн хоёрдугаар армид оролцож, мөн сүүлээр нь Үхань хотод очиж Жаншүтэй хамт мөхлөөс аврах дуу урлагийн хөдөлгөөнийг хариуцан өрнүүлжээ. 1935 оноос 1938 он болтол, Шянь Шинхай “улсаа аврах цэргийн дуу”, “дайсныг эсэргүүцье”, “партизан цэргийн дуу”, “өргөн уудам Сибирь”, “эх орны хүүхдүүд”,“дайсны ар талд гаръя” “Тайханшань уулан дээр” зэрэг янз бүрийн төрлийн дуу урлагийн бүтээл зохиож, Хятад улсын орчин үеийн хувьсгалын дуу хөгжмийн шинэ байдлыг нээжээ. 1938 онд, Шянь Шинхай Янь-ань хотод хүрч Лү Шюнь урлагийн дээд сургуулийн дуу хөгжмийн салбарын даргын тушаалыг хариуцахын зэрэгцээ “Эмэгтэйчүүдийн Их Сургууль”-д багшилжээ. Багшлахын дагуу, Шянь Шинхай “Шар мөрний их найрал дуу”,“үйлдвэрлэлийн их найрал дуу” зэрэг нэрт шилдэг бүтээлүүдийг зохиожээ. Онцгойлон Хятадын ард иргэдийн сайн мэддэг “Шар мөрний их найрал дуу” нь дайны гал дүрэлзсэн Японыг эсэргүүцэх дайны он жилүүдэд улсын хэмжээнд уламжлагдан дуулагдаж, үндэстний эрч зоригийг ихээр хөвчилж байлаа. Мөн үндэстний зориг санааг хөгжөөж, Хятадын үндэстний дайсныг эсэргүүцэн улсаа аврах оюун санааны зэвсэг болж, Хятадын үндэстний балрахгүй баатарлаг үзлийн ая дуу болсон байна.
1940 оны 5 дугаар сард, Шянь Шинхай Зөвлөлд Холбоот Улсад хүрч том хэлбэрийн баримтат кино “Янь-ань хийгээд наймдугаар замын цэрэг”-т ая зохион өгчээ, хожим нь дайн байлдаан, зам тээвэр зэрэг шалтгаас болж тэнд үлдэж суув. Энэхүү хугацаанд тэрээр найрал хөгжим “үндэстний чөлөөлөлт”, “ариун дархан дайн” зэргийг зохиов, өнөө түүний 300 шахам уран бүтээлийг цуглуулаад байна; үүнээс гадна, тэр бас “не-эр —Хятад улсын шинийг нээсэн дуу хөгжмийн үүдэгч”,“Хятад улсын дуу хөгжмийн үндэстний хэлбэр маягийн тухай өгүүлэх нь” зэрэг олон тооны хөгжмийн баримт бичиг, өгүүлэл бичиж, үүнд 35 өгүүллийг нь нийтэлсэн байна. Удаан хугацаагаар яаралтай ажилласан ба шим тэжээл дутагдсан зэрэг шалтгааны улмаас түүний уушгины хорт хавдар нь улам хүндэрч, 1945 онд Москвад насан өөд болжээ.
Шянь Шинхайн нутаг — улсын зэрэглэлийн шинэ бүс болох Гуанжөү хотын Нанша дүүргийн Ланхэ суурин нь Шинхайн “Хатуужилтай, эрхэмсэг хүсэл эрмэлзэл, үнэнийг эрэлхийлэх, эх орноо хайрлах” зориг санааг ихээр чухалчлан уламжилсаар байдаг. Мөн “Шянь Шинхай”-г соёлын нэрийн хуудас болгож, “Шинхайн зориг санаа”-аар кадр олон түмний өөдлөн дэвших, хичээн зүтгэх зориг санаа, үзэл ухамсрыг бий болгохыг баримталж байдаг.
