
Синьхуа агентлаг "Хоёр чуулган"-ы хугацаанд Суданаас Хятад улсад суугаа элчин сайд Ахмед Шавилыг урьж ярилцсан ярилцлагаас хүргэж байна.
- Энэ жил Шинэ БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ нь бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах чухал жил юм. Энэ жил хуралдаж буй "Хоёр чуулган"-ы хувьд та ямар сэдвүүдээр илүү их анхаарч байна вэ?
БНХАУ байгуулагдсан цагаасаа 70 жилийн турш асар их амжилтад хүрсэн бөгөөд улс орон нь баялаг, хүчирхэг, ард түмэн нь энх тайван, сэтгэл хангалуун байдалд амьдарч байна. Хятад улс дэлхийн бүх улс орны үлгэр жишээ болж чадсан юм. Хятадын "Хоёр чуулган"-аас Хятадын Коммунист Нам, улс орны үндсэн зорилтуудыг илүү анхаарч байна. "Хоёр чуулган" нь улс төрийн зөвлөлдөх зарчмууд, ардчилсан хяналт, төрийн үйл хэрэгт оролцох оролцооны зарчмуудыг тогтооход асар их үүрэг гүйцэтгэж байгааг ажигласан бөгөөд энэ нь ардчилал, эв нэгдлийн илрэл, ирээдүйд улс орныг тасралтгүй хөгжүүлэх баталгаа болж чадна.
- Энэ жил Хятад улсын хувьд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах маш чухал жил болж байна. Хятадын ядуурлыг бууруулах ажлын ололт амжилтыг хэрхэн үнэлэх вэ?
Хятад улс ядуурлыг бууруулах, ядууралд нэрвэгдсэн газар нутгийг хөгжүүлэхэд ихээхэн амжилтад хүрсэн. Энэ жилийн "Хоёр чуулган"-аар бохирдлоос сэргийлэх, ядуурлыг бууруулах талын тайлан иргэдийн анхаарлыг татаж, энэхүү хоёр салбарын бодлогын арга хэмжээ үр дүнд хүрлээ. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Хятад улс ядуурлыг бууруулахын тулд идэвхтэй ажиллаж, ядуурлын түвшин эрс буурсан байна. Энэ нь мөн Хятадын засаглалын онцгой туршлага бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс ихээхэн сайшааж байгаа юм. Ядуурлыг арилгах туршлага нь Хятадад хамгийн чухал туршлагуудын нэг юм гэж хэлж болно.
