2021 оны ХҮИ өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар өссөн байна
2022-01-12 12:10
2021 оны ХҮИ өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар өссөн байна .
Хятадын Үндэсний статистикийн газрын 12-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2021 оны 12-р сард Хятад улсын хэрэглээний үнийн индекс (ХҮИ) өнгөрсөн оны мөн үеэс 1.5 хувиар өссөн байна.

Үүнээс хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.2 хувь буурч, хүнсний бус барааны үнэ 2.1 хувь өссөн байна. Хүнсний бүтээгдэхүүний дотор махны үнэ 22.2 хувь буурсан нь ХҮИ-д 0.94 пункт орчим хувиар буурахад нөлөөлж, гахайн махны үнэ 36.7 хувь буурч, ХҮИ-д 0.81 пункт орчим хувиар буурахад нөлөөлсөн байна. 2021 оныг бүхэлд нь авч үзвэл хэрэглээний үнэ индекс өмнөх оноос 0.9 хувиар өссөн байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews
Дэлгэрэнгүй үзэх
