Бүгд Найрамдах Конго Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны вэбсайтад мэдээлснээр Хятадын Засгийн газраас Конгод үзүүлж буй тусламжийн “COVID-19”-ийн эсрэг вакцин 2021 оны 03-р сарын 10-ны өдөр тус улсын нийслэл Браззавиль хотод хүрлээ.
БНХАУ-аас Конго Улсад суугаа Элчин сайд Ма Фүлинь, Конго Улсын Гадаад хэргийн сайд Жакосо, Эрүүл мэндийн сайд Миколо, Батлан хамгаалахын сайд Мончо, Конго дахь ДЭМБ-ын төлөөлөгч Манга нар нисэх онгоцны буудалд очин хүлээн авчээ. Хоёр тал нисэх онгоцны буудал дээр хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа хийжээ.
Миколо Хятадын Засгийн газрын өгөөмөр туслалцаанд Конго улсын талаас чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Тэрээр илэрхийлэхдээ “Конго улсын Ерөнхийлөгч Сассу ард түмэндээ амлахдаа “COVID-19”-ийн вакциныг 03-р сарын эхний хоёр долоо хоногт авч вакцинжуулна гэсэн юм. Конгогийн байнгын түнш болох Хятад улсын тусламжтайгаар энэхүү амлалт биеллээ. Конгогийн тал бэрхшээлтэй тулгарах үед Хятад улс цаг тухайд нь Конго улсад харамгүй сэтгэлийн дэм, тусламж үзүүлдэг. Энэхүү вакцины тусламж нь Конго, Хятад хоёр улс тахлын эсрэг хамтран ажилласны бас нэгэн гайхалтай туршлага юм” гэжээ.

Элчин сайд Ма Фүлинь хэлэхдээ “Энэхүү тусламж нь Ши Жиньпин даргын Хятад, Африкийн тахлын эсрэг ажлын эв нэгдлийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн амлалт биелсэн явдал юм. Хятадын Засгийн газар амласан зүйлээ биелүүлдэг гэдгийг харуулж байна. Цар тахлын эсрэг хамтарсан тэмцэлд Хятадын ард түмэн Конго, Африкийн ард түмэнтэй үргэлж хамт байдаг бөгөөд Хятад-Конго, Хятад-Африкийн найрамдал цар тахлын хамтын сорилтын дараа илүү гүнзгий бөгөөд бат бөх болжээ. Конгогоос гадна Хятадын вакцин авсан ба авах гэж байгаа Африкийн олон орон буй. Хятад улс Конго зэрэг олон тооны Африкийн орнуудтай мөр зэрэгцэн ажиллаж, цар тахлын эсрэг тэмцэж, Хятад, Африкийн илүү ойр дотно хувь тавилангийн хамтын цогц, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг бий болгоход хувь нэмэр оруулахад бэлэн байна” гэжээ.
Конго үндэсний телевиз, Дижитал телевиз, Vox телевиз, "Brazzaville түргэн сонин", "Congo Times" зэрэг мэдээллийн хэрэгслүүд болон Хятадын төв радио телевизийн ерөнхий газар, Францын олон улсын радио энэхүү үйл явдлын талаар мэдээлэв.
Конго улсын цар тахлын эсрэг тэмцэх ажлын үндэсний зохицуулах механизм энэ сарын 03-ны өдөр 17 дахь хуралдаанаа хийж, “COVID-19”-ийн вакцинжуулалтыг 03-р сарын 15-нд эхлүүлэхээр зарлав. Нэгэнт хүлээн авсан буюу авахаар байгаа вакцинуудаас гадна Конго улсын Засгийн газар Хятадын Гүө-Яо вакциныг үргэлжлүүлэн худалдан авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд олон олон иргэнийг вакцинжуулалтад хамруулна.
