Орон нутгийн цагаар 06-р сарын 23-нд Дэлхийн худалдааны байгууллага хамгийн сүүлийн үеийн худалдааны урьдчилсан төсөөлөл гаргав. Тоо бүртгэлд харуулснаар, нэгдүгээр улиралд дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ мөн үеийнхээс 3 хувиар буурч, хоёрдугаар улиралд 18.5 хувиар буурах төлөвтэй байна. ДХБ: Цар тахал дэлхийн эдийн засагт ноцтой нөлөө үзүүлснээс дэлхийн худалдаа огцом уналтад орлоо. Гэсэн хэдий ч засгийн газрын шуурхай хариу арга хэмжээ нь худалдааны алдагдлыг багасгахад тусалж байна, 04-р сард гарсантай адил муу үр дагавар гарах магадлалгүй юм. Ирэх улирлуудад худалдааны өсөлт 2.5 хувьд хүрнэ гэж илүү өөдрөг төсөөлөл хийж байна,. Улмаар жилийн худалдааны хэмжээ 13 хувиар буурч мэднэ гэж тэмдэглэжээ. Ирэх хоёр жилд дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв байдал тодорхойгүй хэвээр байна. Хэрэв 2021 онд хоёр дахь удаагийн цар тахал дахин үүсэх, эсвэл эдийн засгийн өсөлт сулрах, худалдааны хязгаарлалт өргөжих зэрэг ашиггүй өөрчлөлтүүд гарвал худалдааны тэлэлтийг төсөөлснөөс илүү бууралтад хүргэж болзошгүй юм гэж Дэлхийн худалдааны байгууллага сэрэмжлүүлсэн байна.
Хоёрдугаар улиралд дэлхийн худалдаа 18.5 хувиар буурах төлөвтэй байна
2020-06-24 11:03
Дэлхийн худалдааны байгууллага хамгийн сүүлийн үеийн худалдааны урьдчилсан төсөөлөл гаргалаа
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХУОР
Дэлгэрэнгүй үзэх
