solongonews
Хуучны тосгодыг сэргээн хөгжүүлнэ
2017-11-26 22:47
Хятад улсад нэлээд дээр үеийн хуучны тосгон 4153 үлдээд байна.

Сүүлийн таван жилийн хүчин зүтгэлээр эдгээр  хуучны тосгодын соёлын өв үндсэндээ хамгаалагдсан бөгөөд үйлдвэрлэл, амьдралын  нөхцөл сайжирч, хамгаалах удирдлагын механизм бүрдүүлэн, аюулгүй байдал, гал  түймрээс сэргийлэх чадвартай болж, хуучны тосгод сэргэн хөгжих үедээ оров гэж  Орон сууц, барилга байгуулалтын яамны холбогдох албаны хүн хэллээ.

Орон  сууц, барилга байгуулалтын яамны Тосгон суурингийн бүтээн байгуулалтын хэлтсийн  дарга Лу Инфан 25-нд Гүйжөү мужийн Лэй Шань сяньд зохиогдсон “Хятадын хуучны  тосгон-Чянь Дун Наний дээд хэмжээний уулзалт”-ын үеэр хэлсэн үгэндээ: Хуучны  тосгодыг хамгаалан хөгжүүлэхийн дараачийн шатны үүрэг бол хуучны тосгодыг  сэргээн хөгжүүлэхэд гол хүч тавьж, хамгаалалтаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөгжих  эрч хүчийг нь сэргээж, Хятадын шилдэг уламжлалт соёлыг орчин үеийн бүтээн  байгуулалтад өвлөн хөгжүүлэх нь нэн чухал гэсэн байна.

Хуучны тосгодыг  хамгаалахыг хууль эрх зүйн болгох талаар цаашдын алхамд, хуучны тосгоныг  хамгаалах ерөнхий төлөвлөлт, хуучны орон сууц, биет бус соёлын өвийг хамгаалах  талаар захиргаа, тосгоны иргэд ямар үүрэг хариуцлагатай байхыг улам тодорхой  болгож, бодлогын зэрэг дэмжлэгийг улам нэмэгдүүлэн, хуучны тосгодыг хамгаалах  бүс байгуулж, хуучны тосгодын хамгаалалтыг үлгэр жишгээр танилцуулах ажиллагаа  өрнүүлж, нөхцөл боломжтой, идэвхтэй бүс нутгийнхан цаашид ч эрэлхийлж, арга  туршлагаа дүгнэхийг урамшуулна  гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл