solongonews
Түншийн харилцаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна
2018-07-17 10:44
Түншийн харилцаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна.

Хятад улсын дарга Ши Жиньпин Дэлхийн Банкны ерөнхийлөгч Жим Ён Кимтай 07-р сарын 16-нд Бээжин хотноо уулзав. Ши Жиньпин хэлэхдээ: Дэлхийн Банк бол олон талт үзэл, эдийн засгийн даяаршлыг хамгаалах чухал хүчин юм. Дэлхийн Банктай бүх дэлхийн хөгжлийн түншийн харилцааг гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөлж хялбаршуулахыг ахиулж, дэлхийн хэмжээнд ядуурлыг бууруулж, тогтвортой хөгжлийг хамтдаа урагшлуулан, дэлхийн нээлттэй эдийн засгийг хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Тэрээр: Хэдийгээр ганц талт болон худалдааг ивээх үзлийн шинэ илрэл тасралтгүй гарч байгаа боловч олон орны ашиг сонирхол уялдаж, хувь заяа нэгдэн, эдийн засгийн даяаршил эргэлт буцалтгүй хөгжиж, хамтран ажиллах замаар хамтдаа амжилтад хүрэх нь их хандлага болов. Хятадын хөгжил, эдийн засгийн даяаршил, худалдааг чөлөөтэй болгоход ашигтайн зэрэгцээ дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулав. Бид Хятадад чиглүүлсэн бодит бус зэмлэлүүдийг эсэргүүцэж, өөрийн зүй ёсны ашиг сонирхлоо хэлбэрэлтгүй хамгаална гэж цохон тэмдэглэжээ.

Жим Ён Ким хэлэхдээ: Даяаршлын эрин үед, улс орнууд хувиа хичээсэн, хаалттай байж болохгүй. Бүгд дүрэм журам мөрдөх хэрэгтэй. Олон талт үзэл, эдийн засгийн даяаршил, Дэлхийн Банкны хөрөнгөө нэмэгдүүлж, хувьцааны эрхийн өөрчлөлт хийж буйг БНХАУ дэмжиж байгаад Дэлхийн Банк баяртай байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачилга бол алсын хараатай зөв бодлого бөгөөд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах салбарт ихээхэн ач тустай юм. "Нэг бүс нэг зам" санаачилгын хүрээнд БНХАУ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, дэлхийн хэмжээнд ядуурлыг бууруулан, хөгжлийн салбарт тасралтгүй шинэ амжилт гаргахад Дэлхийн Банк бэлэн байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл