solongonews
Эмчилгээний үндсэн даатгалд 1 тэрбум 360 сая хүнээ хамруулав
2021-06-15 21:08
Эмчилгээний үндсэн даатгалд 1 тэрбум 360 сая хүнээ хамруулсан байна.

    Хятадын Эмчилгээний даатгалын үндэсний газар саяхан “2020 оны БНХАУ-ын эмчилгээний даатгалын үйлсийн хөгжлийн статистик  мэдээлэл”-ийг нийтлэв.

   Статистикийн дагуу 2020 онд Хятадын эмчилгээний үндсэн даатгалд 1 тэрбум 361 сая 310 мянган хүн хамрагдаж, нийт хүн амын 95-аас дээш хувь нь даатгалд хамрагдахыг тогтвортой баталж иржээ. 2020 онд Хятадын эмчилгээний үндсэн даатгалын сан (төрөлтийн даатгалыг хамруулаад)-гийн орлого 2484.6 тэрбум юаньд хүрсэн нь 2019 оныхоос 1.7 хувиар нэмэгдэж, мөн оны ДНБ-нд ойролцоогоор 2.4 хувийг эзлэв. Зарлага нь 2103.2 тэрбум юаньд хүрсэн нь 2019 оныхоос 0.9-өөр өсөж, ДНБ-нд ойролцоогоор 2.1 хувийг эзэлсэн байна.

    2020 онд Хятадын эмчилгээний тусламжийн сангаас 54 тэрбум 684 сая юань зарцуулж, эмчилгээний үндсэн даатгалд хамрагдсан 99 сая 840 мянган хүнд дэмжлэг олгож, давхардсан тоогоор 84 сая 40 мянган хүн Амбулаторийн эмчилгээ буюу эмнэлэгт хэвтэн эмчлэхэд тусалжээ. Түүнчлэн 2020 онд Хятадын хөдөө тосгоны бүртгэлд хамрагдсан ядуу хүн амын 99.9-өөс дээш хувь нь даатгалд хамрагдав. 2018 оноос хойш эмчилгээний даатгалаар ядуу иргэдийг дэмжих бодлогууд нь давхардсан тоогоор 530 сая ядуу хүн амын эмчилгээнд үр өгөөжөө өгч, өвчин эмгэгийн улмаас ядуурсан 10 сая өрхийг ядуурлаас ангижруулахад дэмжлэг болсон байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл