solongonews
Гурван орны археологичид чуулав
2016-09-08 10:16
Хятад-Монгол-Оросын археологийн форумын хүрээнд “Хятад, Орос, Монголын хил залгаа бүс нутгийн эртний нийгмүүдийн соёлын хувьсал ба харилцан нөлөөлөл: Төв Ази ба Умард Хятадын хадны зураг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ өдөр боллоо.


                    
   Энэхүү эрдэм шинжилгээний форумыг өнгөрсөн жил Хятад улсад анх удаа зохион байгуулсан бол энэ жил Монголд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Эдийн соёлын түүхийн хүрээлэн, БНХАУ-ын Ардын их сургуулийн Умардын үндэстнүүдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн их сургууль хамтран зохион байгуулав.
 
Хадны зургийн тархалт, агуулгын хувьд Монгол Улсын нутаг дэлхийд тэргүүлэх байр суурьтай болохын хувьд Монголын археологийн тэргүүлэх чиглэл болж идэвхтэй хөгжиж байгаа билээ. Гадаадад бага танигдсан Монголын хадны зургийн гайхамшигт дурсгалуудыг дэлхийд таниулах, олон улсын хэмжээний мэргэжилтнүүдээр дамжуулан сурталчлахад энэхүү эрдэм шинжилгээний хурал чухал ач холбогдолтой. 
 
Энэ удаагийн хуралд ОХУ-аас зургаа, БНХАУ-ын найман судлаач хүрэлцэн ирсэн бол Монгол орны таван эрдэмтэн илтгэл хэлэлцүүлэв.
 
    Хурлаас Төв Азийн бүс нутаг, цаашилбал Евразийн хэмжээнд Монголын хадны зургийн эзлэх байр суурийг дотоод, гадаадын судлаачдын хамтын чармайлтаар тодруулан, дан бүс нутгийн өргөн дэвсгэр дээр хамтарсан судалгааг хөгжүүлэх боломжийг нээх юм.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : “Монцамэ” агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл