solongonews
Синьхуа кирилл сайт шинэ хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүнээ танилцуулав
2019-11-19 16:33
Синьхуа кирилл сайт шинэ хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүнээ танилцууллаа.

   Синьхуа кирилл сайтын улсын дотоод дахь сурталчилгаа, шинэ хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүнээ танилцуулах хурал энэ сарын 18-ны өдөр Хөххотод зохион байгуулагдав.

Хурлын үеэр Синьхуа кирилл сайтын бие даан бүтээсэн шинэ хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүн болох хятад хэлний сургалт, хятад хэвшмэл хэллэгийн үлгэр, Хятад улсад нэрээ дуурьсуулсан Өвөр Монголын аймаг хотуудын танилцуулгын Н5 хэвлэл, хүүхэлдэйн кино, картон зураг зэрэг цуврал агуулгаа анх танилцуулж, Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд бэлэг болгон барьсан ба хоёр орны соёлын солилцоог ахиулахыг зорьсон байна.

Тухайн өдөр Хятадын Монгол Улсыг судлах нийгэмлэг, Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургууль, Солонго сайт, Талын дуу хоолой радио, Монголын оюутнуудын холбоо зэрэг холбогдох байгууллага нэгжийн төлөөлөгчид хуралд оролцож, тэд Хятад, Монгол хоёр орны бүх салбар дахь солилцоо, гадаад ухуулгын байдал, хэвлэл мэдээллийн хөгжилийн тойронд чөлөөтөй ярилцлага өрнүүлэхийн зэрэгцээ санал бодлоо чөлөөтэй солилцлоо.

Сүүлийн жилүүдэд хоёр орны эдийн засаг, худалдаа хамтын ажиллагаа, соёлын солилцоо зэрэг салбарт гарч буй ололт амжилт ахицтай байгаа тул холбоотой мэдээг олох тулгам шаардлагатай болсон байна. Синьхуа агентлагийн Синьхуа сайт нь даяаршилтын түвшинд гадаадад мэдээлэх арга замыг идэвхтэй эрэлхийлэн, цахим хэвлэл мэдээллийн давуу тал дээр суурилж Синьхуа кирилл сайтыг байгуулан ажиллуулаад нэгэнт хоёр жилийн нүүр үзлээ.

Ингэснээр Синьхуа кирилл сайт нь Хятад, Монгол хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улмаар сайжруулах, хоёр орны иргэдийн нөхөрсөг харилцааг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл