НҮБ-ын байгаль орчны программын газар тухайн нутгийн цагаар 11-р сарын 04-нд “2021 оны ялгаа зөрөөтэй дасан зохицох тайлан”-г нийтэлжээ. Тайланд, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицохтой холбоотой бодлого, төлөвлөгөөний тоо хэмжээ нэмэгдсээр байгаа боловч бодит хөрөнгө оруулалтын байдал, хэрэгжиж байгаа ахиц дэвшил нь шаардлага хангах түвшинд хүрээгүй гэлээ. Олонх орнууд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн боломжийг бүрэн ашиглаж чадаагүйн улмаас ногоон эдийн засгийн өсөлтийг биелүүлж чадаагүйн зэрэгцээ ган, шуурга, түймэр зэрэг хүнд байдалд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх ёстой гэж тэмдэглэжээ.
Парисын хэлэлцээрийн дагуу улс орнуудын одоогийн амлалтын байдлаар, 21-р зууны эцэс хүрэл, дэлхийн дулаан наад захдаа 2.7 хэмээр нэмэгдэх хандлагатай байна. Парисын хэлэлцээрийн зорилтыг үнэнхүү биелүүлсэн ч гэсэн дэлхийн дулааны нэмэгдлийг 1.5-2 хэмийн хооронд хязгаарласан ч цаг уурын олон эрсдэл зайлшгүй байсаар гэлээ.
НҮБ-ын Байгаль орчны программын газар гүйцэтгэх захирал Ингер Андерсен хэлэхдээ, бид цаг уурын өөрчлөлттэй дасан зохицох ажлыг санхүүжилт, хэрэгжүүлэхэд өөрчлөлт оруулах ёстой бөгөөд илүү хүчтэй зорилт тогтоож, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бидэнд учруулах аюул заналхийллийг багасгах ёстой гэжээ.
