solongonews
Цэцэгнээс дэлбээлсэн бизнес
2020-06-15 21:19
Цэцэгнээс дэлбээлсэн бизнес

        

        Сүүлийн жилүүдэд Гүйжөү мужийн Боюанийнхан газар орныхоо хөрс шороо, цаг агаарын онцлогтоо тохирсон тариалалтын загвар гаргажээ. Тэд "Дагуулагч компани+Намын гишүүд+Тариачин" гэх хөгжлийн загвараар орон нутаг дахь цэцгийн тариалалтын төсөл хэрэгжүүлсэн байна. Боюань шяний дөрвөн хэсэг нийт 1600 мү /106га/ газарт цэцэг тарьжээ. Төсөлд хамрагдсан тариачид газраа түрээслүүлэн ашиг олох төдийгүй уугуул нутагтаа ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болжээ. Мөн жилийн эцэст хамтрагч компаниасаа ногдол ашиг авах юм байна. Энэ төсөл нь тус орон нутгаас гадагш явж хөлсний ажил хийдэг хүмүүст ихээхэн давуу тал болж байна. Өнгөрсөн жилүүдэд гадагш явж хөлсний ажил хийх нь амьдралын үндсэн орлого нь болж байсан бол одоо газраа түрээслүүлэхийн зэрэгцээ хамтран ажиллагч компанидаа ажилд орсноор орон нутагтаа ажлын байраар хангагдаж, мөн жилийн эцэс ногдол ашиг авах болсон нь тус нутагт шинэ амьдрал эхлүүлсэн байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл