
Гүйжөү мужийн Чяньши хотын Жиньби суурингийн Шиньлань тосгоны иргэн усан үзэм түүж байгаа нь Зургийг: ЛЮ ГАН
Есдүгээр сарын 23-ны өдөр бол Хятадын аргын тооллын намрын хугас бөгөөд Хятад даяар тариачдын элбэг ургацын дөрөв дэх баяраа угтаж байна. Элбэг ургацын баяр нь буудайн шарчиганах чимээ, тариалангийн машины түжгэнэх дуун, тариачдын ажиллах дуунд шингэх бөгөөд шижир алтан улиралд гялалзан харагдана.

Хэбэй мужийн цаасан хайчилбар урлаач Ли Баофэний бүтээл “Хадуураа ирлэж Намрыг хураана”
Хайчилбарын урлаг элбэг ургацыг зураглана
- Манайх үеийн үеэрээ цаасан хайчилбар хийж ирсэн гэж Хэбэй мужийн Үжи шяний Шинаньван тосгоны иргэн Ню Шыминь хэллээ. Түүнийг тав, зургаан настай байх үед гэрийнх нь томчууд хамт сууж цаасан хайчилбар хийдэг байсан нь түүний сэтгэлд тодхон хоногшжээ. Тэр үед ахмадуудын хайчилж байсан зураг амьдралаас гаралтай, сайн сайхныг бэлгэдсэн утга учиртай байсан юм гэж тэрээр хэлж байлаа.
- Энэ жил манай буудайн ургац нэг мү бүрт 650 кг гаруй жинд хүрч байгаа нь намайг ийм том болтол хоёр дахь удаа элбэг ургац авч байна. Буудай хураах улирал болоход Ню Шыминь хурааж буй буудайгаа хараад бага насаа эргэцүүлэн элбэг ургац авч байснаа дурсан ярьлаа. Гэртээ харьсан тэрээр хагас сарын хугацаа зарцуулж, “Ганзага дүүрэн буцалт” хайчилбар зургаа бүтээсэн. Энэхүү бүтээл нь жил бүр элбэг ургац авахыг бэлгэдсэн байдаг.
Энэ жил 41 настай Ли Баофэн Вэй шяний Ян Жуанкэ шянгийн Ли Жяжуан тосгоны цаасан хайчилбар урлаач. Тэрээр балчир багаасаа нутгийнхаа цаасан хайчилбар урлаачдын бүтээлийг үнэлдэг байв. Дунд сургуулиа төгсөөд цаасан хайчилбар, сийлбэр, төсөөлөн бодох зэрэг мэргэжил сурч, хөдөө орон нутаг, тариачин түмний амьдрал ахуйтай холбогдсон олон сайхан бүтээлүүд гаргажээ.

Аньхуй мужийн тариачин зураач Ван Шүлиний бүтээл “Бүх зүйл сайн болно”
- Би бүр багаасаа хөдөө орон нутагт амьдарч, хөдөө нутгийн амьдралаас надад хүртээсэн туршлага, ажил хөдөлмөр, сайн сайхныг цаасан хайчилбар дээр урлах нь миний хувьд томоохон мөрөөдлийн нэг байжээ гэж Ли Баофэн ярьлаа. Түүний бүтээсэн “Хадуураа ирлэж Намрыг хураана” бүтээл хөдөө тосгоны амьдрал дундах айл бүрийн ургац хураалтын байдлыг дүрслэн харуулсан байдаг.
Хэжянь хотын Ми Гэжуан суурингийн Чянь Юйхан тосгонд тариалангийн газарт эрдэнэшиш ногоорон ургасан бөгөөд анхилам үнэр ханхална. Тосгоны баруун урд зүгт гурван үеэрээ суурьшсан энэхүү айл цаасан хайчилбарыг уламжилсаар иржээ.
- Энэ жил бас элбэг ургацтай сайхан жил болох нь. Бид гурав элбэг ургацын баяраар цаасан хайчилбар хийж сууна гэж найман наснаасаа цаасан хайчилбар сурсан 67 настай Сүн Баошү хэлж байлаа.
- Энэ жил Хэбэй мужийн буудайн ургац нь тариалангийн талбай, нэгж ургац болон ерөнхий ургацаараа гурван жил дараалан нэмэгджээ. Сүн Баошүгийн ууган хүү Сүн Вэйжегийн тарьсан буудай нь мү бүрээс 600 кг ургац хураасан байна. Дахиад хэд хоногийн дараа бид эрдэнэшиш бас хураах болно гэж Сүн Вэйже баяртай хэлнэ. Тэрээр улаан лооль, лянхуа цэцгийн үндэс, бадамлянхуа цэцгээр гол зураг болгож, өөрийн баясгалант сэтгэлээ цаасан хайчилбарт шингээн “Баясалт амьдрал” зургаа бүтээжээ.
- Элбэг ургацын үеэр Тэргэл сарны баяр тохиож байгаа учраас би “Тэргэл сарны баярыг тэмдэглэе” нэртэй цаасан хайчилбар зургаа бүтээсэн гэж Сүн Баошүгийн ач Сүн Зы Ян хэлнэ.
- Бид өөрсдийн хөдөлмөрч гараараа зол жаргалант амьдралаа цаасан хайчилбараар дамжин зураглаж байдаг. Гурван үеийн хүмүүс хамт сууж ирэх жилийн ургацын баяраар мөн хайчилбар урлалын тэмцээнд орох болно гэж Сүж Баошү хэлж байлаа.

Юньнань мужийн тариачин зураач Жиньнюгийн бүтээл “Элбэг ургац”
Зургийн балаар жаргалант амьдралаа зураглана
Өдөн бийр, бэх, цаас гурваар ногоон бүрд, жаргалт амьдралыг зураглаж байдаг нь Ван Шүлиний гарын бүтээл юм.
Ван Шүлин Аньхуй мужийн Сүжөү хотын Шяо шяний Лютао суурингийн Шюй-Ань тосгон төржээ. Хятадын уламжлалт зургийн нутаг гэгдсэн нутагт төрсөн тэрээр мөн зураг зурах дуртай болжээ. 1987 онд тэрээр тухайн нутгийн тариачин айлын зургийн өрөөнөөс багш урьж, зураг зурахад суралцаж, нэгэнтээ гучин хэдэн жилийн зурагчин болжээ.
Тариачин ардууд уран зураг зурж сурахад төдийлэн хялбар биш. Гэвч энэ Ван Шүлиний оволзсон сэтгэлийг дарж чадсангүй. Тэрээр харьд мордохдоо ч өөрийн зураг зурдаг хэрэгслүүдээ авч явдаг.
- Тухайн үед аав ээж маань хөвөн тарьдаг байсан. Үүр гэгээрэхээс өмнө ажилдаа гарч, бүрүй тасарсны дараа гэртээ буцдаг байлаа. Гэртээ буцсаны дараа сая зураг зурах цаг зав гардаг бөгөөд жаахан зураад л нойрондоо ордог. Маргааш нь өнөөдрийн ажлаа дахиад л давтана. Тэр үед хоёр өдрийн ажлыг нэг өдөрт хийж дуусгахыг хүсдэг байлаа. Ингэснээр зураг зурах цаг олддог гэж Ван Шүлин ярьсан юм.
Хөдөөгийн амьдрал нь тариачин түмэнд нутгийн амьдралаа зураглах уур амьсгалыг өгчээ. Юньнань мужийн Күнмин хотын Шылинь И үндэстний өөртөө засах шяний тариачны зургийн зураач Жиньнюгийн бүтээл өнгө будаг тэгшхэн, бийрийн тусалт нягт, өвөрмөц онцлогоороо давуу байдаг.
- Миний зураг бол аливаа тариачин айлын ажил хөдөлмөрийн нийлмэл болон дахин сэргэлт байдаг гэж Жиньню өөрийнхөө зургийг үнэллээ.

Шанхай хотын Жиньшань дүүргийн тариачин зураач Лү Юнжүний бүтээл “Бадамлянхуа түүнэ”
Шанхай хотын иргэн Лү Юнжүн мөн Ван Шүлин болон Жиньнютай адил хөдөө орон нутагт төрж өссөн. Түүний өвөө, аав нь шаварчин байсан бөгөөд шавар хэрэм дээр зураг зурдаг байв. Лү Юнжүн 17 насандаа сургуулиас гарч, Жиньшаний Ганьшян сууринд соёлын өртөөнд түр цагийн ажил хийж, хоёр жилийн хугацаанд рекламын зураг зурдаг байжээ. 1989 онд Жиньшаньд тариачдын зургийн өрөө байгуулагдаж, Жиньшаний соёлын өртөө болгоноос сайн зураг зурдаг хүмүүсийг элсүүлэн авч суралцуулжээ. Лү Юнжүн сонгогдон элсэж, шалгалтаар дамжин тус зургийн өрөөнд албан ёсоор зураачаар сурч эхэлсэн байна. Тэрээр хэдэн жилийн хугацаанд зураачийн мэргэжилдээ цаг заваа зарцуулан эх дэлхийгээр дэвсгэр өнгө болгож, түмэн амьтныг зурагласаар иржээ.
Уран зурагт авъяастай тариачин хүмүүст тариачны зурагт уул ус, ургамал амьтан, хүмүүсийн амьдрал дундах баяр бахдал, зол жаргалыг дүрсэлж байдаг.
- Ойрын хэдэн жилд хөдөө орон нутгийн өөрчлөлт их. Бидний бүтээл олон материалтай болж байдаг. Бидний тариачин зураач нарын үзэгнээс улам олон цоглог, зол жаргалтай хөдөөгийн амьдрал харагддаг болохыг хүсэж байна гэж Жиньню ирээдүйнхээ хөгжлийн тухай ярьлаа.

Хэбэй мужийн цаасан хайчилбар урлаач Ню Шыминий бүтээл “Ганзага дүүрэн буцалт”
Амьдралын өөрчлөлтөө дурандаа тэмдэглэж үлдээнэ
- Элбэг ургацын үеэр манай тосгон хамгийн үзэсгэлэнтэй байдаг гэж Гирин мужийн Гирин хотын Жяохэ хотын Жиньшин тосгоны тариачин Юань Юүгүй хэлнэ. Энэ жил 67 настай тэрээр насаараа тариачин амьдралаар амьдарч иржээ.
50 настай байхдаа соёл урлагийг хөдөө орон нутагт уламжлах үйл ажиллагаагаар зураг авах мэргэжилтэй ойртож, зураглаач болсон байна.
- Бидний тариачин хүмүүс хөдөө тосгоноо сайн ойлгож мэддэг. Хөдөө орон нутгийг яаж дурандаа багтааж авахыг сайн мэднэ гэж Юань Юнгүй хэлсэн юм. Хаврын тариалалт, намрын ургацын үеэр тариалан дээрээс авсан зургуудад харуулна.
- Намар цагт элбэг ургацын зургийг дурандаа багтааж авах нь миний хамгийн их жаргал гэж Юань Юнгүй өнгөрсөн жилүүдэд авсан зургуудаа гарган бахархалтайгаар хэлж байлаа.
- Тухайн үед би зургийн аппаратаа үүрээд унадаг дугуйгаар ийш тийш явсаар байгаад 10 км-ын цаана очиж энэ зургийг дурандаа багтааж авсан. Энэ хадаж авсан усан тутаргын эш сүрэл тариалангийн газарт сүндэрлэж, шугам шиг зурваслаж, хадаж аваагүй тутарга нь алтан шаргал өнгөөр салхины аяар намирч, гурван тариачин тутаргаа хадан яаралтай ажиллаж байгаа зураг юм. Тус зураг “Намрын алтан шаргал өнгөөр хучигдсан тариануудаас тутарганы үнэр ханхалж байгаа юм шиг. Намрын дунд сарын тэргэл өдөр усан тутаргаа хурааж, хүмүүс нь гэр бүлээрээ нийлэн найрлаж, аливаа сайн сайхан хэрэг учир, зол жаргалант амьдралыг зурагласан байдаг” мэт санаа төрүүлдэг.
Ойрын хоёр жилд Юань Юүгүй усан тутаргын элбэг ургацыг дурандаа хурааж, хөдөлмөрчин түмэн тариалангийн газарт цөөн харагдах болж тариалангийн машинууд орширсон. Энэ бол хөгжлийг харуулж байдаг.

Гирин мужийн Гирин хотын Жиньшин тосгоны тариачин Юань Юнгүйн гэрэл зураг “Амжилт ололт”
Жэжян мужийн Жиньхуа хотын И Ү хотын Хуаши тосгоны иргэн Дин Гүөрүн бас хөдөөгийн амьдралаар сэдэвлэсэн зураг авдаг. Үдшийн туяа, алтан шаргал тариа, ажиллаж буй машинууд... Өнгөрсөн жилийн 10-р сард орчин үеийн технологиор ургуулсан тариалангийн газарт гурван жил дараалан зураг авсан. Энэ удаа тэрээр сэтгэлдээ хүрсэн зургийг дурандаа багтааж авлаа. Энэ бол “Хүслийн тариа” нэртэй бүтээл байлаа.
Жил бүр элбэг ургацыг дурандаа багтаан тэмдэглэдэг Юань Юнгүй, Дин Гүөрүн нар зургийн аппаратын дурангаар тариачин амьдралын өөрчлөлт, шинэчлэлтийг зураглаж, эх улсынхаа тариалангийн үйлсийн өндөр чанартай хөгжлийг харуулжээ. Бүртгэлээр 2020 онд улсын хэмжээнд тариалангийн машины үйлдвэрлэл нийт 204 саяд хүрсэн бөгөөд 2003 оныхоос 63 хувиар нэмэгджээ. Тариалангийн ургацыг машинаар хураан авах хэмжээ 71 хувьд хүрч, 2003 оныхоос 39 хувиар нэмэгджээ. Үүнд буудай, усан тутарга, эрдэнэшишийг машинаар тарьж хураах хэмжээ 80 хувийг давсан байна.

Жэжян мужийн Жиньхуа хотын Хуаши тосгоны иргэн Дин Гүөрүний гэрэл зураг “Хүслийн тариалан”
