solongonews
Чихэр цуутай гол мах
2014-12-16 09:43
Чихэр цуутай нурууны гол мах бол Дундадын хамгийн түгээмэл хоолнуудын нэг.

Уг хоол нь тосорхог улаан шаргал өнгө, чихэрлэгдүү исгэлэн амт, гадна талаараа үйрмэг шаржигнасан, дотроо зөөлөн байдгаараа онцлогтой. Амтлаг сайхан чихэр цууны сүмсээр гол махыг амталж маш сайхан амт оруулах ба үйрмэг шаржигнасан гадаргуунд хучигдсан зөөлөн бөгөөд шинэхэн гахайн махтай, чихэрлэг исгэлэндүү, тосорхог гадаргуу бүхий, амталмагц салахын аргагүй уг хоол нь гадаадынхныг эрхгүй татдаг Хятад хоолнуудын нэг юм.

Хийх арга:

Эхлээд гахайн гол махаа урт дөрвөлжин буюу даалуу хэлбэртэй хэрчиж хүнсний архи, давс, нойтон цардуулаар амтлан жигд хольж хутгана. Дараагаар нь жан, цардуул, элсэн чихэр, цуу болон ус зэргийг хольж чихэр цууны сүмс хийж бэлтгэнэ. Тосоо 60 градус хүртэл халах үед хэрчиж бэлтгэсэн махаа хийгээд минут орчим шараад шүүж авна, тосны температур 70 градус болох үед дахин нэг минут шараад гаргаж авна. Ингээд тогоондоо бага зэрэг тос үлдээн сонгиноо шарж амт оруулаад, махаа тогоонд хийнгүүтээ бэлтгэсэн сүмсээ хийгээд, сүмс махыг жигд бүрхэх үед гүнжидийн тос нэмээд бэлэн болсон хоолыг таваглана.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл