solongonews
Өвлөөс урьтаж гэртээ заавал хийх зүйлс
2020-11-10 09:53
Өвлөөс урьтаж гэртээ заавал хийх зүйлс

   Тун удахгүй өвлийн улирал айлчлан ирэх нь ээ. Энэ үед хүн бүр л дулаахан гэртээ байж, халуун цай уун тухлахыг хүсдэг. Тиймээс илүү тавлаг өвөлжихийн тулд танд өвлийн бэлтгэл хэрэгтэй. Ингээд хүйтэн жавар тачигнахаас өмнө дараах зүйлсийг гэртээ хийгээрэй.

1. Шорлогны шор цэвэрлэх

Зуны улирал аль хэдийн ард хоцорсон учир дараагийн зун ирэх хүртэл шорлогны иж бүрдлээ сайн гэгч нь цэвэрлээд далд хийгээрэй.

2. Зуны хувцаснуудаа угаах

Бүх зуны хувцсаа угааж цэвэрлээд, шүүгээндээ хийж хадгалаарай. Бид багадаа л 6 сарын дараа зуны хувцсаа өмсөнө шүү дээ. Хэрвээ угаахгүй далд хийвэл хавар хувцсан дээр чинь арилахгүй толбо үлдсэн байх магадлалтай.

3. Гал тогооны шүүгээ цэвэрлэх

Шүүгээнд тань мөн л удаан хугацааны туршид хадгалсан хүнсний бүтээгдэхүүн, савны ёроолд гурил, будаа үлдсэн байх магадлалтай. Тэгвэл энэ бүхнийг мөн хаях хэрэгтэй.  Үүнээс гадна, өөрийн гараар өвлийн бэлтгэл хийж төрөл бүрийн ногоо даршилж болно. Энэ тохиолдолд та хүйтэнд гэрээсээ гарах шаардлагагүй болох юм.

4. Хөргөгчөө цэвэрлэх

Өвлийн улирал болохоос өмнө хөргөгчөө нарийн нямбай цэвэрлэж, удаан хугацааны турш хэрэглээгүй зүйлсээ хаях хэрэгтэй. Заримдаа бид  хоол амтлагч тэргүүтэй хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссаныг анзаардаггүй. 

5. Цонх угаах

Гадаа хүйтрэхээс өмнө цонхныхоо тоос шороог арилгаж сайн гэгч нь угаагаарай.  Цонх бохир байхад гэр бүрсгэр, харанхуй харагддаг. Бүрхэг өдөр цонх угаах  үед загал үлдэхгүй байх магадлал өндөр.

6. Цүнхээ цэвэрлэх

Бүсгүйчүүд ихэнхдээ цүнхэндээ маш олон хэрэггүй зүйлс авч явдаг. Цүнхэн дотор хатсан чихэр, хэрэг болохгүй хуучирсан төлбөрийн хуудас ч байх магадлалтай. Энэ бүхнийг гаргаж хаяарай.

7. Бүх хөнжил, дэрээ хатаах

Намрын налгар өдрүүдийг хий дэмий өнгөрүүлэх хэрэггүй бөгөөд хөнжил, дэр гэх мэт зүйлсээ сайн гэгч нь хатаагаад аваарай.

8. Хивсээ угаах

Тоос сорогчоор цэвэрлэх үед нарийн ширхэгтэй тоос, тоосонцор бүрэн арилахгүй байх магадлалтай учир гадаа гаргаж цохиж болох юм.

9. Халаагч худалдаж авах

Хэрвээ танд халаагч байхгүй бол өвлийн улиралдаа бэлтгэж нэг халаагч аваарай.  Халаагч хэзээ ч илүүдэхгүй.

10. Жижиг засвар хийх

Энэ нь ус урсаж буй усны хоолойг засварлах, чихарч буй хаалгаа засах явдал юм.  Байгалийн гэрэл хангалттай байгаа дээр энэ бүхнийг засварлаж аваарай.

Зохиогч: БАДАМАА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : caak.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл