solongonews
Ли Кэчян Брюссельд айлчилж байна
2019-04-09 15:58
Ли Кэчян Брюссельд айлчилж байна

Европ хоёр талын тохиролцооны дагуу Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 04-р сарын 08-ны үдээс хойш Брюсселийн олон улсын нисэх буудалд газарджээ. Тэрээр Европын холбооны удирдагчидтай Хятад, Европын холбооны удирдагчдын XXI уулзалтад оролцох юм.

Ли Кэчян: - Европын холбооны төв Брюссель хотод Хятад, Европын холбооны удирдагчдын XXI уулзалтад оролцох гэж байгаадаа их баяртай байна. Хятад, Европ хоёр дэлхийн хоёр гол хүч, хоёр гол зах зээл, бие биенийхээ хамтын ажиллагааны чухал түнш юм. Европын талтай харилцан хүндэтгэж, зөвшилцөн, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх үзэл баримтлалын дагуу, Хятад, Европын холбооны харилцаа, харилцан анхаарал хандуулж буй асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, хоёр талын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг ахиулах зэрэг бодит ахиц гарган, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулж, хоёр талын харилцааг улам өндөр түвшинд хүргэхийг хүсэж байна гэжээ.

Тэрээр: - Европын интеграцчиллын ахицыг Хятад улс эрс дэмжиж ирсэн бөгөөд Европын холбоо эв санаагаа нэгтгэн, хүчирхэгжин мандаж, Европ олон улсын үйл хэрэгт улам чухал үүрэг гүйцэтгэхийг эрс дэмжинэ. Өнөөгийн нөхцөлд бид Европын талтай олон улсын үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон талт үзэл, чөлөөт худалдааг хамтдаа хамгаалан, Хятад, Европын харилцааны олон улсын болон стратегийн чанарыг дээшлүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл