Хятадын хот суурингийн 2000-2020 он хүртэлх усны хэмнэлтийн нийт хэмжээ 97,2 тэрбум шоо метрт хүрсэн байна гэж Хятадын Орон сууц ба хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яам 09-ний өдөр мэдэгдэл гаргасан байжээ. Энэ хэмжээ нь Хятадын өмнөд нутгийн усыг умард нутаг руу татах есөн гол төслийн усны нийт хэмжээтэй тэнцэх болно гэж мэдэгдлээ.
Мэдээллийн дагуу 2020 оны эцэс гэхэд Хятад улс борооны усыг нөөцөлж ашиглах нийт 40,000 гаруй төсөл хэрэгжүүлсэн. Энэ нь борооны усны нөөцийн чадавх, ашиглалтыг сайжруулж, жил бүр 350 сая тонн борооны усыг үйлдвэрлэл, амьдралд ашиглаж байна.
Хятадын 130 ус хэмнэх жишээ үзүүлэх хот чухал үүрэг гүйцэтгэсэн ба хот суурингийн ус хэмнэлтийн нийт хэмжээний 58,8 хувийг эзэлсэн байна. Үүнээс гадна, сүүлийн жилүүдэд усны ашиглалтын үр ашиг мэдэгдэхүйц сайжирснаар хот суурингийн оршин суугчдын ус хэрэглэх хэмжээ 2000 онд 518 литр байсан бол 2020 он гэхэд өдөрт 323 литр болж, 1/3 хувиар буурсан байна.
