Монгол Улс болон Хятадын Бээжин хот, Шиньжян зэрэг бүс нутгийн 70 гаруй уран бүтээлчдийн 280 гаруй уран бүтээл бүртгүүлсэн бөгөөд дуу, бүжиг, холбоо, уран уншлага зэргийг хамарч байна.
Солонго • 2018 Хятад, Монголын интернет сүлжээний сар шинийн концертыг ӨМӨЗО-ы Ардын Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн албанаас санаачлан, Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Өвөр Монголын Солонго мэдээллийн төв хариуцан зохион байгуулах юм. Тус үдэшлэгийн гол зорилго ХКН-ын ХIХ их хурлын үзэл санааг хэрэгжүүлэх, гадаад сурталчилгааны ажлын шинэ өнгө төрхийг өргөжүүлэх, Хятад, Монгол хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг нэг шат ахиулах, хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх, Солонго мэдээллийн төвийн Монгол Улс дахь нөлөөлөх хүчийг өргөжүүлэх, хоёр талын эдийн засаг худалдаа, нийгэм, соёлын салбарын солилцоог бэхжүүлэхэд оршиж байгаа юм.
