Орон нутгийн цагаар 2022 оны 08-р сарын 04-ний өдөр Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Пномпенд болж буй Зүүн Азийн хамтын ажиллагааны асуудлаарх Гадаад хэргийн сайд нарын цуврал уулзалтын хүрээнд Тайландын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дон Тунтай уулзав.
Ван И хэлэхдээ "Өнгөрсөн сард Хятад, Тайланд хоёр орон хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэг байгуулах алсын хараа, зорилтынхоо төлөө хүчин зүтгэж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг нааштай хүлээж, хоёр орны харилцаанд хүчтэй түлхэц үзүүлэхээр тохиролцлоо. Тайландын дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгад идэвхтэй оролцож байгааг Хятад улс өндрөөр үнэлж байгаа бөгөөд энэ жилийн АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын уулзалтыг амжилттай зохион байгуулахад Тайландад дэмжлэг үзүүлнэ".
Дон Тун хэлэхдээ "Тайланд Хятадын бүх талын хамтын ажиллагаа тасралтгүй ахиж байгаад сэтгэл хангалуун байгаа бөгөөд Хятад улс Тайландын хэрэгцээ шаардлагад анх удаа хариу өгч байгаад талархал илэрхийлэв.Тайланд Хятадын талтай хамтаар Тайланд Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа гилүү их хөгжил,шинэ амжилттай хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ. Тайландын тал Мьянмарын өнөөгийн байдалд маш их санаа зовж байгаа бөгөөд Хятад улс Мьянмарын асуудлыг зохицуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсээр байх болно гэдэгт найдаж байна" гэжээ.
Ван И хэлэхдээ "АСЕАН тэргүүтэй, АСЕАН маягийн арга барилыг баримтлах чадвар, мэргэн ухаантай гэдэгт итгэж байна.Яриа хэлцэл, зөвшилцлийн замаар дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх үндсэн дээр Мьянмарын байдлыг ахиулах боломжтой. Мьянмарын "зөөлөн буулт" хийх бөгөөд үүний зэрэгцээ энэ нь гадаадын хүчний зохисгүй хөндлөнгийн оролцооноос сэргийлж, нөхцөл байдлыг улам хүндрүүлэхээс зайлсхийх болно. Хятад улс өөрийн замаар бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх болно".
Дон Тун "Хятад улс АСЕАН-ы орнуудад итгэж, дэмжиж байгаад талархал илэрхийлж, АСЕАН-ы нэгдмэл байдлыг хадгалж, Мьянмарын асуудлыг зөв зохицуулахын төлөө шаргуу ажиллах болно" гэжээ.
Ван И Тайландын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дон Тунтай уулзав
2022-08-05 11:59
Ван И Тайландын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дон Тунтай уулзав.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
