Дэлхий дээрх хамгийн гүн цэнхэр нүхийг илрүүлжээ
2016-08-02 19:05
Дэлхий дээрх хамгийн гүн цэнхэр нүхийг илрүүлжээ.

Дэлхий дээрх хамгийн гүн “цэнхэр нүх”-ийг Хятад улсаас илрүүлжээ. Далайн голд байрлах “Луун нүх” нэртэй цэнхэр нүх нь эгц доошоо 300 гаруй метр гүн бөгөөд өмнө нь олдсон хамгийн гүн цэнхэр нүх нь 91 метр байжээ. “Луун нүх”-ний гүнийг биет зүйлтэй харьцуулбал Эйфелийн цамхгаас өндөр аж. Эрдэмтэд энэ нүхэнд 20 гаруй төрлийн загас байгааг тогтоожээ. Цэнхэр нүх гэдэг нь далай дунд олдсон аварга том нүх бөгөөд далайн гадаргаас эгц доошоо үүссэн нүх нь гүн цэнхэр өнгийг үүсгэдэг ажээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
