
BBC News агентлагийн мэдээлж буйгаар Уорд энэ хугацаанд маш олон хүнд бэрхшээлийг даван туулсан гэсэн байна. Тодруулбал, түүнийг Африкийн Либери хотод аялж байхад нь хоёр удаа баривчилсан, Анголд байх хугацаанд нь түүний нүдэн дээр нутаг нэгтнийг нь буудаж, хөнөөсөн байдаг юм байна.
Уорд аяллаа 2006 онд эхэлсэн бөгөөд улс орны ёс заншил, амьдралын хэв маягтай нягт танилцах үүднээс хэдэн хоног, хэдэн долоо хоногийг тухайн улсад өнгөрүүлдэг байжээ.
Аяллын эхэнд тэрээр санхүүгийн хүндхэн асуудалтай тулгарч, улмаар Өмнөд Солонгос, Тайланд зэрэг улсуудад англи хэлний багшаар түр ажиллаж, хоолны мөнгө олдог байсан гэнэ. Харин дараа нь Уорд аялал жуулчлалын блог хөтөлж, зар сурталчилгаанаас ойролцоогоор 1.5 сая ам.доллар цуглуулсан байна.
Аялах хугацаандаа Уорд Гиннесийн амжилтын номын төлөөлөгч нартай уулзаж, өөрийг нь дэлхийн бүх улсад амьдарсан хамгийн залуу аялагч, мөн энэхүү аяллыг зохион байгуулж чадсан цор ганц Ирланд хүн хэмээн бүртгэхийг хүсчээ.

