Хятад улсын дарга Ши Жиньпин 25-нд БНХАУ НҮБ дахь хууль ёсны статусаа сэргээсний 50 жилийн ойн тэмдэглэх хуралд хэлэхдээ "Бид НҮБ-ын нэр хүнд болон байр суурийг хамгаалж, олон талт үзлийн жинхэнэ утгаар нь хамтаар хэрэгжүүлэх ёстой гэж онцолсон бөгөөд Дэлхий олон улсын ямар дэг журам тогтоох тухай Хятадын байр суурийг тодорхойлон өгүүлж, Хятад улс олон талт үзлийн замаар замнаж, олон улсын дэг журмыг хамгаалсаар байх болно" гэж онцолсон юм. Өнөөгийн эрин үеийн нөхцөл байдалд Ши Жиньпин даргын энэ дүгнэлт маш их бодит ач холбогдолтой юм.
Хятад улс НҮБ-ын үүсгэн байгуулагчийн хувьд НҮБ-тай 50 жил хамтран ажиллахдаа олсон хамгийн чухал туршлага бол ямагт НҮБ-ын үзэл санааг баримталж, олон талт замаар хэлбэрэлтгүй замнах хэрэгтэй гэсэн явдал болно. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд яагаад олон талт үзэл хэрэгтэй болох, ямар янзын олон талт үзэл хэрэгтэй байгаа талаар Ши Жиньпин дарга олон удаа өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн юм. Тэрээр дэлхий ганцхан системтэй, ганцхан дэг журамтай, ганцхан дүрэм журамтай гэж тодорхой илэрхийлсэн бөгөөд олон талт үзлийн гол нь олон улсын үйл хэргийг бүгдээрээ зөвшилцөж шийдэх, дэлхийн ирээдүйн хувь заяаг олон орнууд хамтаар эзэмдэх ёстой гэж цохон тэмдэглэж байсан юм. Хятад улсын энэ тодорхой хариулт нь гүн гүнзгий хувиралт өөрчлөлтийн явцад байгаа олон улсын системд тогтвортой хүчин зүйл сэлбэж буй юм.
Ши Жиньпин энэ удаа хэлсэн үгэндээ, Дэлхийн олон орон НҮБ гэх энэхүү том гэр бүлд хүндэтгэлтэй хандаж, түүний хайрлан хамгаалах ёстой. Харин хэрэгтэй үедээ ашиглаж, хэрэггүй үедээ гээж орхиж болохгүй. Олон улсын дүрмийг НҮБ 193 гишүүн орон хамтаар зөвшилцөн тогтоох ёстой. Харин аль нэг орон болон орнуудын бүлэглэл шийдэх ёсгүй гэж цохон тэмдэглэсэн юм. Эдгээр дүгнэлт нь жинхэнэ олон талт үзлийг баяжуулж, НҮБ-ын нэр хүнд байр суурийг хамгаалахад Хятадын хүчийг нэмэрлэсэн юм. Бразилын Варгаса сангийн хууль зүйн ухааны профессор Эвандро Каван үнэлж хэлэхдээ "Хятад улс ямагт олон талт үзэл болон олон улсын дүрмээр мөрдлөг болгож НҮБ-р гол болгосон олон улсын системийг санаачилж түлхэн ахиулсаар ирсэн юм" гэжээ.
Өнөөгийн нөхцөл байдалд цар тахал, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах эсвэл дэлхийн эдийн засгийг сэргээх, дэлхийн хөгжлийн тэнцвэргүй байдлыг шийдэх зэрэг асуудлаар Хятад улс НҮБ-р гол болгосон олон талт хүрээний үүрэг хариуцлагыг бадруулахыг чухалчилсаар ирсэн юм. Цаг уурын өөрчлөлтөөр жишээлэхэд Хятад улс нүүрстөрөгчийн оршин үе болон төвийн сахих цагийн хувийг төв чангаа зарлаж, олон улсын хамтын нийгэмлэгт үлгэр дуурайл үзүүлсэн юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш хэлэхдээ, Хятад улс бол НҮБ-ын найдвартай түнш болон олон улсын хамтын ажиллагааны гол тулгуур болсон юм гэж тэмдэглэсэн юм.
