Энэ жил бол нам, улс орны хөгжлийн маш чухал жил. XIII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганаар хянан хэлэлцэн баталсан "Засгийн газрын ажлын тайлан" нь олон шинэ зорилт, шинэ зохицуулалтыг дэвшүүлж, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн шинэ дохиог өгсөн юм. “Ардын өдрийн сонин”-ы сурвалжлагчтай ярилцсан олон улсын холбогдох хүмүүсийн илтгэснээр, Хятад улс өнгөрсөн онд бүх талаар асар их амжилт гаргажээ. Энэ жилийн Хятадын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт, үүрэг даалгавар нь ажил хэрэгч үзэл баримтлал, өндөр чанартай хөгжлийг үргэлжлэн ахиулах шийдвэр гаргасныг харуулж, зах зээлийн итгэлийг улам нэмэгдүүлэн, цаашдын хөгжлийг ахиулан, дэлхийн хөгжилд түлхэц өгөх болно гэж илтгэсэн байна.
"Хятадын эдийн засгийн тогтвортой байдал, хөгжлийн чадавхыг харуулж байна"
2021 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өмнөх оныхоос 8.1 хувиар нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд 25 хувиар хувь нэмэр оруулав. Өндөр технологийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг тогтоосон хэмжээнээс 18.2 хувиар нэмэгдэж, стратегийн ач холбогдол бүхий хөгжиж буй үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлого 16.0 хувиар нэмэгдсэн байна.Таван жил дараалан дэлхийн барааны худалдаагаар тэргүүлж, ДНБ-ий нэгжид ногдох эрчим хүчний хэрэглээ 2.7 хувиар буурав.
“Энэ нь Хятадын эдийн засгийн тогтвортой байдал, хөгжлийн чадавхыг харуулж байгаа юм. Дэлхийн эдийн засгийн сэргэлт сул байгаа нөхцөлд Хятадын эдийн засаг сайн амжилт гаргахад бас хэцүүдэж байна. Бельгийн санхүүгийн "Бельгиг хархуй" сэтгүүлийн ерөнхий редактор Франсуа Мэнсон Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлтэд итгэл, түлхэц өгсөн гэж үзэж байна.
Францын Парисын VIII их сургуулийн профессор, Хятад улсын мэргэжилтэн Пьер Пикард:
- Хятад улсын эдийн засгийн хөгжлийн ололт амжилт нь цар тахал дэлхийн эдийн засгийг хүчтэй нөлөөлж байгаа нөхцөлийн тунд гаргаж, Хятадын эдийн засгийн тогтвортой байдлыг харуулсан байна. "Бүс ба Зам"-ыг гадаад ертөнцөд өндөр түвшний нээлттэй болгох, хамтарсан бүтээн байгуулалтыг чанартай хийх зэрэг арга хэмжээнүүд нь олон орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх боломжийг бий болгов.
Зуунд тохиолдож байгаагүй өөрчлөлтүүд болон цар тахлын сорилттой нүүр тулсан Хятадын эдийн засаг тогтвортой хөгжлийн чиг хандлагыг хадгалж байгаа нь маш гайхалтай амжилт юм. Пакистаны Исламабад дахь Олон улсын харилцааны зөвлөлийн захирал Сайед Чодури:
- Эдийн засгийн тогтвортой тоо баримтын цаана, Хятад улс хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, цар тахлаас урьдчилан сэргийлэх ба эдийн засаг , нийгмийн хөгжлийг зохицуулах цуврал үр дүнтэй арга хэмжээ авснаас шалтгаална гэж хэлэв.
Хойд Македонийн Тогтвортой хөгжил цэцэглэлтийн хүрээлэнгийн захирал Адела Гёжоска:
- Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан тэнцвэржүүлж, эдийн засгийн нийт бүтээгдэхүүн болон оршин суугчдын нэг хүнд ногдох орлого бүгд өссөн байна. Энэ нь Хятадын эдийн засгийг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд түлхэц өгч, дэлхийн эдийн засгийг сэргээхэд чухал ач холбогдолтой болсон юм гэж хэллээ.
Хятад дахь Европын Холбооны Худалдааны танхимын дарга Вүүдкер:
- 2021 онд Хятад улсын ДНБ-ий өсөлт 8.1хувьд хүрсэн нь Хятад улс цар тахлын эсрэг үр дүнтэй хариу арга хэмжээ авч, аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулж байгаатай салшгүй холбоотой юм гэсэн байна.
Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжил нь гадаадын компаниудад илүү их хөгжлийн боломж олгож, дэлхийн эдийн засгийг сэргээхэд хүчтэй түлхэц өгөх болно.
"Хятадын урт хугацааны эдийн засгийн өсөлтийн үндэс суурь өөрчлөгдөхгүй"
Бразилийн Рио-де-Жанейрогийн Улсын Их Сургуулийн олон улсын харилцааны профессор Элиас Жабл:
-Хятад улс ДНБ-ий өсөлтийг 5.5 хувь орчимд хүргэх зорилт тавьсан нь маш прагматик юм. Олон улсын ээдрээтэй орчин, цар тахлын нөхцөл байдлын өмнө тогтвортой хөгжлийг эрэлхийлэхийн тулд эдийн засгийн хөгжлийн бүтцийг “тогтвортой” болгосныг суралцах нь зүйтэй гэж хэлэв.
АНУ-ын Кун сангийн дарга Роберт Кун:
- Хятадын эдийн засгийн өсөлтийн зорилтууд нь шинжлэх ухаанч, ажил хэрэгч шинж чанартай бөгөөд энэ нь ард түмний аж амьдралыг үргэлжлэн дээшлүүлж, хоёр дахь зуун жилийн зорилтыг улам сайн биелүүлэхэд тустай гэж үзэж байна.
Жонс Хопкинсийн Их Сургуулийн Бизнесийн Сургуулийн дэд профессор Алессандро Ребуччи:
-Хятадын эдийн засгийн өсөлтийн зорилт бол бодит байдалд үндэслэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт бөгөөд талуудын хамтын хүчин чармайлтаар хэрэгжих боломжтой гэж илэрхийллээ.
Хятадын эдийн засгийн өсөлтийн зорилт нь бодит нөхцөл байдалд тулгуурлан Хятадын “Засгийн газрын ажлын тайлан”-д дэвшүүлсэн өсөлтийн зорилт нь “тогтвортой” байдлыг тэргүүнд тусгаж, цаашлаад Хятадын урт хугацааны эдийн засгийн өсөлтийн үндэс суурь өөрчлөгдөхгүй гэдгийг харуулж байна. Qualcomm компанийн холбогдох хүн Мэн Пү:
Хятадын эдийн засгийн тасралтгүй тогтвортой өсөлт нь гадаадын аж ахуйн нэгжүүдийн Хятадын зах зээлийн хөгжлийн хэтийн төлөвт итгэх итгэлийг бэхжүүлж, гадаадын аж ахуйн нэгжүүд болон тэдний түншүүдэд илүү их боломжийг авчрах болно гэж илэрхийлэв.
L'Oreal-ын холбогдох хүн Фэй Бөрүй:
-Гадаадын компаниуд бол Хятадын хөгжлийн гэрч, оролцогч, үр шимийг хүртэгчид бөгөөд Хятадын зах зээлд итгэл дүүрэн байна гэж хэлэв.
Роланд Бергерийн дэлхийн удирдлагын хорооны дарга Дай Пү:
Хятад улс дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Олон улсын ээдрээтэй орчинд Хятад улс тогтвортой өсөлтийг нэн тэргүүнд тавьж байгаа нь урт хугацааны тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэхэд тустай юм гэсэн байна.
Johnson & Johnson компанийн ахлах дэд ерөнхийлөгч Сун Вэйчюнь:
- Энэ оны "Засгийн газрын ажлын тайлан"-д гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээг өргөтгөж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нь дунд болон дээд зэрэглэлийн үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ, орчин үеийн үйлчилгээ болон бусад салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түүнчлэн төв, баруун, болон зүүн хойд бүс нутгууд нь гадаадын компаниудын Хятадад удаан хугацаанд хөгжих итгэлийг нэмэгдүүлсэн юм гэж хэллээ.
Хятад Испанийн худалдааны нийгэмлэгийн дарга Карлос Велес:
-Хятадын засгийн газар дотоод болон олон улсын нөхцөл байдлыг иж бүрэн авч үзэж, уян хатан зохицуулалт хийн, эдийн засгийн хөгжлийн үндэслэлтэй, ажил хэрэгч зорилтуудыг тодорхойлсон байна гэв. Тэрээр Хятад улсын өндөр технологийн салбарын хөгжлийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж, шинийг санаачлахыг дэмжсэн байдалд Хятад улс ирээдүйд өндөр технологийн салбарт илүү их хөгжилд хүрч, Хятадын эдийн засаг дэлхийн тавцанд чухал үүрэг гүйцэтгэхэд итгэж байгаагаа илэрхийлэв.
Мексикийн Үндэсний Өөртөө Засах Их Сургуулийн Хятад-Мексик судлалын төвийн захирал Энрике Дюссел:
- 2022 онд Хятад улс өндөр чанартай хөгжлийг үргэлжлүүлэн ахиулан, эдийн засгаа боломжийн хэмжээнд байлгахыг хичээж, "Хятадын эдийн засгийн өндөр чанартай хөгжил нь дэлхий дахинд чухал ач холбогдолтой" гэж илтгэсэн байна.
"Хятад улс өөртөө итгэлтэй мөртөө хариуцлагтай том орон гэдгээ харуулж байна"
Хятадын хөдөө нутагт айлчилсан Мэнсон:
-Хятадын засгийн газар хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх ажлыг энэ оны бодлогын чухал зорилт болголоо. Ядуурлыг бууруулах бүс нутгийг дэмжих төлөвлөгөө, онцлог шинж чанартай үйлдвэрүүдийг хөгжүүлж, хөдөөгийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх чухал арга хэмжээ нь цаг үеэ олсон маш чухал арга хэмжээ бөгөөд ядуурлаас ангижруулах ололт амжилтыг бататган өргөжүүлж, хөдөө тосгоныг тогтвортой хөгжлийн замд оруулахад тус дөхөм үзүүлсэн гэж хэлэв.
Филиппин дэх БРИКС-ийн бодлогын судалгааны хүрээлэнгийн судлаач, улс төрийн шинжлэх ухааны профессор Анна Мариенберг-Уй:
-Хятад улс ЖДҮ-ийг судалгаа, боловсруулалт, инновацийн хүрээнд нэн олон болгож, үндэсний инноваци, хөгжлийг ахиулах эерэг хүч болсон юм. Эдгээр салбар дахь Хятад улсын туршлага нь Филиппиний хувьд маш том лавлагаа болов гэж байлаа.
Өмнөд Африкийн Йоханнесбургийн их сургуулийн Африк Хятад судлалын төвийн захирал Дэвид Моньяе:
-Чанартай, тогтвортой байдал, иргэдийн амьжиргаа нь Хятадын эдийн засгийн хөгжлийн чухал шинж чанар юм. Хятадын эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөнд эдийн засаг, нийгмийг уялдуулан хөгжүүлэхэд түлхүү анхаарч байна. Хятадын эдийн засгийн шинэ хэлбэр, шинэ чиг хандлага нь дотоодын зах зээлд тулгуурлаад зогсохгүй, дэлхий ертөнцийг харж, дэлхийн эдийн засагт харилцан ашигтай шинэ нөхцөл байдлыг бий болгож байна гэж онцлов.
Тайландын Үндэсний судалгааны хүрээлэнгийн Тайланд-Хятадын стратегийн судалгааны төвийн захирал Сулласи:
-"Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хийж, дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлж байгаа нь Хятад улс "дэлхийн хэлхээ холбоог ахиулж, бусад оронтой хөгжлийн боломжоо хуваалцах сэтгэлийг" бүрэн харуулж байна гэж хэлсэн байна.
Жэйбл:
- Хятад улс гадаад ертөнцөд дээд түвшний нээлтээ өргөжүүлнэ гэдгээ илэрхийлэв. Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой хөгжүүлэх нь Хятад улс гол орон гэдгээрээ өөртөө итгэлтэй, хариуцлагатай байдгийг бүрэн харуулж байх мөртөө олон улсын худалдааны хөгжлийг дэмжихэд чухал үйлдэл үзүүлж байна гэж хэлэв.
Арабын Хятадын анд найз болох олон улсын зохиолч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын холбооны ерөнхийлөгч Марван Судаха:
-Хятадын эдийн засгийг хөгжүүлэх, ядуурлыг арилгах, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах туршлагаас суралцах нь зүйтэй. Өөрийн тогтвортой хөгжлийг хадгалахын зэрэгцээ нээлттэй байдлаа үргэлжлүүлэн өргөжүүлж, дэлхийн эдийн засгийг сэргээхэд хүчтэй түлхэц өгөх болно гэж хэлсэн байна.
"Ардын өдрийн сонин"
